140 гаруй жил хүлээсний эцэст Барселона хотын алдарт Саграда Фамилиа сүмийн төв таван цамхаг эцэст нь баригдаж дууслаа. 2026 онд хүлээгдэж буй зургаа дахь буюу эцсийн төв цамхаг дуусахад 1882 онд эхэлсэн сүмийн барилгын ажил бүрэн дуусна.
Сүмийн дизайныг Каталоны нэрт архитектор Антони Гауди тэргүүлсэн бөгөөд хөшөө дурсгал нь 12 элч, дөрвөн евангелист, онгон Мэри, Есүс хоёрын библийн өөр өөр дүрийг бэлгэддэг 18 том булцуу хэлбэртэй цамхаг байхаар төлөвлөгдсөн.
Лхагва гарагт баримлын эцсийн хэсгийг Евангелист Матьюгийн цамхаг дээр байрлуулсан гэж Базилика де ла Саграда Фамилиягаас мэдээлэв. Нэг өдрийн дараа Евангелист Иоханы цамхаг бүргэдийн дүрстэй титмэн орой зүүжээ.
“Эвангелистуудын дөрвөн цамхаг дууслаа! Удахгүй бид энэ барилгын чухал үеийг тэмдэглэх болно!" гэж сүмийн сошиал хуудсанд баасан гарагт бичжээ. 11 дүгээр сарын 12-нд сүмд нээлтийн ёслол болж, дөрвөн цамхагийг гэрэлтүүлэх ажээ. Тэд Христийн Мэндэлсний Баярын өдрийн турш гэрэлтсэн хэвээр байх болно гэж сүмээс мэдэгдэв.
Л.Сайнаа