ЭШЛЭЛ 1
Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд эргэлзээ үүсэх ёсгүй учраас сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан.
ЭШЛЭЛ 2
Ёс зүйн өндөрлөг дээрээ Засгийн газрын гишүүд байх ёстой гэдэг зарчмыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар баримталж ирсэн. Ерөнхий сайдын явуулж буй авлигатай тэмцэх бодлого маш үнэ цэнтэй учраас би дэм болж ажлаа өгч байна Намайг шалгах асуудал нь Монгол Улсын хуулиар нээлттэй. Би хуулийн хүн. Төрийн шалгалт яаж явагддаг, ямар хүрээг хамрах вэ, яаж шалгагдах вэ гэдгээ мэднэ.
ЭШЛЭЛ 3
Миний шавь надтай нэг салбарт ажилласан давхцал нь эрх ашгийн зөрчил бол хуулийн бүх шатны шалгалтаар гараад ирнэ. Миний мянга мянган шавь Монголын бүхий л байгууллагад ажиллаж байна.
ЭШЛЭЛ 4
Төсвийн ерөнхийлөн захирагч нь би учраас төсвийг захиран зарцуулах эрхээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид шилжүүллээ гээд хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болдоггүй. Мөн ёс зүйн хариуцлага хүлээчихлээ гээд бусад шалгалтаас зугтаж байгаа үг биш. Бүх шалгалтын ажил надаас хамаарахгүй нээлттэй явагдана.
ЭШЛЭЛ 5
Би хоёр асуудлыг цэгцлэх гэж хичээсэн. Нэгдүгээрт, замын хөдөлгөөний танхайрал. Хоёрдугаарт, нийтийн тээврийн хүрэлцээгүй, бодлогогүй байдлыг зангидах гэж хичээлээ. Нийтийн тээвэр элгээрээ мөлхвөл хохирогч нь иргэд шүү. Улс төрчид нүүрсний хулгайгаа мартуулахын тулд ногоон автобусаар дуулиан хийж байгаад харамсаж байна.
ЭШЛЭЛ 6
Худалдаж авсан автобуснуудын чанар үзүүлэлт нь өмнөхөөсөө сайжирсан байна гэх мэргэжлийн хүмүүсийн үгэнд, Daewoo компанийн нэр хүндэд итгэсэн минь үнэн.
ЭШЛЭЛ 7
Түгжрэлийг бууруулахад хамгийн чухалд тооцож байсан нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажил үйлдвэрлэгчийн алдаанаас болж хүнд байдалд орсонд харамсаж байна.
ЭШЛЭЛ 8
Автобусны дуулианы ард нүүрсний хулгай гэх мэт томоохон хэргүүд дарагдаж, бүдгэрэх ёсгүй.
ЭШЛЭЛ 9
Метроны асуудал ТЭЗҮ хийх шатандаа яваа. Энэ ажлыг одоо эхлүүлбэл метро ашиглалтад орох хугацаанд буюу 6-7 жилийн дараа Улаанбаатар хоёр сая гаруй хүн амтай хот болж улам тэлнэ. Тэр үед метро барья гэж зүтгэж явсан өнөөдрийн ажлын маань үр дүн гарна.
ЭШЛЭЛ 10
Сайдын албан тушаалаа өгсөн ч ард түмний төлөөлөгчийн хувиар авлига, хулгайтай тэмцэх тэмцлээ хатуу үргэлжлүүлнэ.Нийтийн тээврийн шинэчлэлийн асуудал надаас болж зогсох ёсгүй. Хүн нь явсан ч асуудал хэвээрээ л үлдэнэ.