Өнгөрөгч баасан гарагт Пакистаны баруун өмнөд хэсгийн Мастунг хотод амиа золиослогч дэлбэрэлт үйлдсэний улмаас наад зах нь 60 хүн амиа алдсан гэж Пакистаны Белужистан мужийн Эрүүл мэндийн газрын хэвлэл мэдээллийн зохицуулагч мэдэгдэв.
Балужистан мужийн баруун өмнөд хэсгийн Мастунг дүүрэгт шашны жагсаалын үеэр дэлбэрэлт болж, 50 хүн шархадсан гэж тус мужийн хэвлэлийн ажилтан Атта Ул Муним баасан гарагт CNN агентлагт ярьжээ.
Хэдэн цагийн дараа баруун хойд Хайбер-Пахтунхва мужийн Пешавэй хотын ойролцоох сүмд баасан гаргийн мөргөлийн үеэр тусдаа дэлбэрэлт болсны улмаас дөрвөн хүн амиа алдаж, 11 хүн шархадсан байна. Дэлбэрэлтийн улмаас сүмийн дээвэр нурсан гэхээс өөр дэлгэрнгүй мэдээлэл байхгүй байна.
Нэгдүгээр сард болох бүх нийтийн сонгуулийн өмнөхөн болсон эдгээр халдлагын хариуцлагыг одоогоор аль ч бүлэглэл хүлээгээгүй байна.
Л.Сая