Украины ахмад, амь үрэгдсэн дайчдад хүндэтгэл үзүүлэх үндэсний баяр болох Хамгаалагчдын өдрийг тохиолдуулан хэлсэн үгэндээ Зеленский тэмцэл үргэлжилж байгаа энэ үед эв нэгдэл, өөдрөг үзэл чухал болохыг мөн онцолжээ.
Тэрбээр "Бидний эв нэгдэл эзлэн түрэмгийлэгчийг нутгаасаа хөөн гаргахын тулд бүхий л замыг туулах боломжийг олгох ёстой, тэгэх болно. Украин улс үр хүүхдийнхээ ирээдүй, бүрэн эрхт байдал, хүсэл зоригоороо үүрд хамгаалах болно. Амар амгалан амьдралыг авч ирнэ. Эр зориг, тэсвэр тэвчээр, эв нэгдэл бол Украины үнэт зүйл юм" гэжээ.
Сэтгэгдэл (2)