Сэрүүн салхи үлээж, ертөнц алтан шаргал өнгөөр хөглөрөх өдөр хоногууд ойртсоор. Иймд уншигч та бүхэнд намрын тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
Гэрэл зургийг MPA.MN
Навч үнэндээ шар өнгөтэй
Намар ирсний дараа навчны жинхэнэ ногоон өнгө шар болон хувирдаг гэж бидний олонхи нь боддог. Гэвч үнэн хэрэгтээ навчис шар, улаан өнгийн пигменттэй ба, хавар зуны улиралд шим тэжээлийн бодисоо бий болгож, фотосинтез явуулахын тулд хлорофилл гэх ногоон нөсөөг түр хугацаанд агуулдаг ажээ.
Намар төрсөн хүүхдүүд илүү ухаалаг байдаг
Намрын улиралд төрсөн (есдүгээр сараас арван хоёрдугаар сар) хүүхдүүд бусад улиралд төрсөн хүүхдүүдээс сурлагын чадвараар илүү байх хандлагатай байдаг гэнэ. Их Британийн боловсролын байгууллагад бүртгэгдсэн тоо мэдээгээр намрын хүүхдүүд сурлагын дүнгээрээ дээгүүр жагсдаг байна.
Зарим нутагт намар болдоггүй
Бид намрын улирал айлчлахыг амьдралын жам ёс мэт хүлээж авдаг нь мэдээж. Гэтэл экватор орчмын зарим газруудад намрын улирал огт болдоггүй аж. Карибын тэнгисийн арлууд, аль эсвэл Пуэрто Рикод намрын саруудад зунаас ч илүү халуу дүүгэх нь бий.
Намрын улиралд өдрийн цаг багасах нь сайн нөлөөтэй
Бидний бие махбодь намар ирэхэд дуртай ажээ. Өдрийн цаг багасч, шөнийн цаг уртасч эхэлснээр эрүүл мэндэд сайн нөлөөтэй өөрчлөлтүүд гардаг байна. New England Journal of Medicine сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны дагуу, намрын улиралд зүрхний шигдээсээр өвчлөгсдийн тоо буурдаг ба автомашины осол намрын улиралд хамгийн бага гардаг гэжээ.
“НАМАР”-тай кино оскар авч байгаагүй
Сонирхуулахад, Оскарын кино наадмын түүхэнд нэрэндээ “намар” гэсэн үг орсон ганц ч кино оскарын шагнал хүртэж байгаагүй юм байна. Харин бусад улирлын нэртэй Оскарын эзэд бий. Жишээлбэл “Өвлийн арслан” (The Lion in Winter, 1968), “Шинэхэн хавар” (The Virgin Spring, 1960)
Д витамины дутагдал
Намрын улиралд нарны хэт ягаан туяаг харьцангуй бага хэмжээгээр хүлээн авч эхэлдэгтэй холбоотойгоор Д витамины дутагдалд өртөх нь элбэг. Улмаар илүүдэл өөх тос шатахдаа хялбар болж, жингээ барих хүсэлтэй хүмүүст хэсэгхэн зуур давуу тал бий болдог байна. Гэхдээ Д витамин таргалалтыг зохицуулах үүрэггүй бөгөөд, түүний дутлаас үүдэн олон эмгэг өвчнүүд үүсдэг гэдгийг мартаж болохгүй.
Намар туйлын туяа олон үзэгддэг
Нууцлаг, өнгөлөг гайхалтай байгалийн үзэгдэл болох туйлын туяаны тухай та сонсч байсан уу? Нарны гэрэл дэлхийн агаар мандлын давхаргын молекулуудтай холилдсоноор үүсдэг энэ үзэгдэл намрын улиралд илүү олон харагддаг гэнэ.
Дурлалт хосууд олширдог
Фэйсбүүк компанийн мэдээллийн санд анализ хийхэд “single” статусаа “in a relationship” эсвэл “engaged” болгох үйлдэл жилийн бусад улирлуудтай харьцуулахад намар хамгийн олон бүртгэгддэг байна. Харин хамгийн олон салалт зуны улиралд болдог гэнэ.