2002 онд олны хүртээл болсон "8 миль" киноны гол дүр Эминемийн эсрэг рэп тулаанд тоглосноороо алдартай жүжигчин Нашаун Бридлав 46 насандаа таалал төгсчээ.
Түүний ээж Патрисия Бридлав мягмар гарагт олон нийтийн сүлжээнд түүнийг нас барсан тухай бичжээ. Тэрбээр “Хайртай хүү Нашаун Бридлав минь нас барсан тухай мэдээг би зүрх сэтгэлийн шархтай хуваалцаж байна. Та нарын олонхи нь түүнийг "Лотто, үхэр" хэмээх хочоор нь таньдаг байсан нь түүний тэсвэр хатуужил, шийдэмгий байдлынх байлаа. Нашаун бол реппер, дуучин, ая зохиогч, жүжигчин байсан. Түүний авъяас чадварыг хэн ч үгүйсгэж чадахгүй" гэжээ.
Бридлав хэрхэн нас барсан нь тодорхойгүй байгаа ч түүний үхэл хөгжмийн салбарын бусад хүмүүсийн хувьд асар их уй гашууг авчирлаа.
“Эминемийг ялсан цөөхөн хүмүүсийн нэг болох "8 миль"-ийн лото. Найзууд нь түүнийг ӨХ гэж хайрлан дууддаг байсан” гэж реппер Микки Фактз Инстаграм хуудсандаа Эминемийн дүрийн эсрэг рэп тулаан хийж буй киноны зургийн нийтэлжээ.
Л.Сайнаа