Иракийн төрийн мэдээллийн INA агентлаг орон нутгийн эрх баригчдаас иш татан Иракийн хойд хэсэгт хуримын ёслолд гал гарсны улмаас 100 гаруй хүн амиа алдаж, 150 хүн шархадсан тухай мэдээлэв.
Ниневе мужийн зүүн хойд хэсгийн Хамдания дүүрэгт болсон гамшиг хуримын ёслолын үеэр ашигласан салют, лаа болон бусад материалаас үүдэлтэй гэж Иракийн Иргэний хамгаалалтын газраас мэдэгдлээ.
Ниневе мужийн захирагч Нажм Аль-Жубури Иракийн төрийн мэдээллийн INA агентлагт хэлэхдээ шархадсан хүмүүсийг Ниневе болон Курдистаны бүс нутгийн эмнэлгүүдэд шилжүүлсэн байна. Одоохондоо нас барсан болон шархадсан хүмүүсийн эцсийн тоо гараагүй байна.
Хуримын зочин орон нутгийн хэвлэлд мэдээлснээр сүйт бүсгүй, хүргэн хоёр эсэн мэнд байгаа ч гайхалтай ёслол нь галын хар утаа болон хувирч, олон ч хүний аминд хүрлээ гэв.
Гал гарсан хуримын ордон аюулгүй ажиллагааны зааварчилгааг зөрчсөн, шатамхай экобонд хавтангаар хучигдсан байсан гэж Иракийн иргэний хамгаалалтын мэдээлсэн гэж ANI агентлаг мэдээллээ.
Л.Сайнаа