Нью-Йоркийн шүүгч Дональд Трамп болон түүний насанд хүрсэн хөвгүүдийг залилангийн хэргээр буруутгаж , Трампын байгууллагын бизнесийн гэрчилгээг цуцалж, тэдний ойролцоогоор 10 жилийн турш хуурамч санхүүгийн тайлан гаргасан гэж мэдэгджээ.
Шүүгч Артур Энгороны гаргасан шийдвэр нь Нью-Йоркийн Ерөнхий прокурорын газар болон экс ерөнхийлөгчтэй холбоотой иргэний хэргийн шүүх хурал болохоос хэд хоногийн өмнө байв. Энгорон Ерөнхий прокурор Летитиа Жеймсийг Трамп, түүний хөвгүүд болон бусад хүмүүсийг Нью-Йорк мужийн хуулийг "байнга зөрчсөнийхөө төлөө хуулийн дагуу хариуцна" гэж үзэн хураангуй шийдвэр гаргах хүсэлтийг зөвшөөрөв. Тэрбээр Трампын арав орчим жилийн хугацаанд зээлдүүлэгч болон даатгагчдад өгсөн санхүүгийн тайланг худал гэж үзээд тэд удаа дараа луйвар хийсэн гэж мэдэгджээ.
Энэ шийдвэр нь Трампын хувьд хүнд цохилт болж, бизнест удаа дараа ашигласан санхүүгийн тайланд өөрийн гольфын талбай, зочид буудал, Мар-а-Лаго, Долоон Спрингс дэх байшингуудын үнэ цэнийг хөөрөгдөөгүй гэсэн үндэслэлийг бүрэн үгүйсгэж байна.
Жеймс мягмар гарагийн орой мэдэгдэл хийхдээ "Өнөөдөр шүүгч бидний талд шийдвэр гаргаж, Дональд Трамп болон Трамп Байгууллагыг олон жилийн санхүүгийн луйвар хийж байсныг тогтоов. Бид хэргийнхээ үлдсэн хэсгийг шүүх хуралд танилцуулахыг тэсэн ядан хүлээж байна" гэжээ.
Ерөнхий прокурор 250 сая долларын нөхөн төлбөр, Трамп нарыг Нью-Йорк дахь бизнесийн албан тушаалтнаар ажиллахыг хориглох, тус компанийг таван жилийн турш бизнесийн гүйлгээ хийхийг зогсоохыг хүсчээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)