Амь насаа алдана гэдэг энд энгийн зүйл болтлоо энгийншсэн. Дайны халуун шугам дээрх Украины цэргүүдийн хувьд фронт дахь амьдрал тийм ч хялбар биш гэдгийг BBC Newsnight ойроос гэрчилжээ. Энэ хугацаанд идэвхтэй алба хааж байгаа Украин офицер "Жимми" бөмбөгдөлтөд сүйрсэн орон сууцуудын голд зогсоод амьд үлдсэн тухайгаа "Би азтай хүн. Миний харж байгаагаар дайн хүмүүсийг хайрладаг. Бас энэрдэггүй" гэв.
Түүний цэргүүд Жиммиг олон шарх авсан ч одоог хүртэл салаандаа алба хааж байгааг бахдаж, хамгийн энэрэнгүй, зоригтой нэгэн гэж ярьдаг. Түүний анги болох 24 дүгээр механикжсан бригад нь олон жилийн түүхтэй бөгөөд 2014 оноос хойш оросуудтай тулалдаж байсан Украины хуучин ердийн армийн нэг хэсэг юм. Гэвч 2022 оны хоёрдугаар сард довтолж эхэлснээс хойш арми гурав дахин хүчээр нэмэгдэж, Жиммигийн нэгж танигдахын аргагүй өөрчлөгдсөн. Угтаа тэр 2014 оноос өнөөг хүртэл уг фронтод амьдарсан эр.
Жимми "Украины арми биднээс цэргүүдийн жинхэнэ нэрийг бус харин тэдний хочийг ашиглахыг шаарддаг" хэмээв.
Дайн эхлэхийн өмнөхөн 24 дүгээр бригад хоёр мянга гаруй гаруйхан хүнтэй байсан бөгөөд гурван батальоноо зүүн Украин дахь фронтын шугам руу даялан урагшлуулж байлаа. Украины арми тоогоо бараг ярьдаггүй ч эх сурвалжийн хэлснээр одоо таван явган цэргийн батальон, дөрвөн их буу, танкийн батальон болон бусад олон тооны туслах бүрэлдэхүүнтэй 7000 гаруй цэргээр хүч нэмсэн аж.
Уг дайчилгааны үеэр хуучин жир цэргүүд, олон мянган сайн дурынхан, хугацаат цэргийн алба хаагчидтай нэгдсэн. Тэдний нэг нь Киевээс ирсэн, хөрөнгөтөн Юрий юм.
Эхлээд винтов буу өгч, явган цэрэгт илгээсэн. Хэдэн сарын дараа Юрийг 24 дүгээр бригадын цохилт өгөх нисгэгчгүй нисэх онгоцны компани болох цэргийн "старт-ап" руу шилжүүлэв. Хүүхдийн тоглоомын талбайн ширээний ард сууж байхдаа тэрбээр бидэнд шинэ нисгэгчгүй онгоцнууд болон тэдгээрийн авч явсан тэсрэх бөмбөгний багцыг үзүүлсэн нь Оросуудын нуугдаж байгаа машин, барилгыг олж, устгах хэрэгтэй гэх эр зоригийг өгсөн гэжээ.
Юрийгийн ээж нь түүнийг анх цэрэгт элсэхэд эхэндээ эргэлзэж байсан. Гэвч хүү нь Оросуудын эсрэг хэрхэн баатарлаг байгааг хараад уг бодол нь бахархал болж хувирсан гэнэ. Тэр гэрээнийхээ дагуу сайн дурынхан, хугацаат цэргийн алба хаагчдын адил хол явах боломжгүй ч дайн дуустал үйлчлэх үүрэгтэй. Энэ хооронд тэд жилд ердөө 10 хоногийн чөлөө авах эрхтэй аж.
Юрий 24 дүгээр салаан дахь эрчүүдийн дунд ер бусын нэгэн. Тэр сар бүр 2600 фунт стерлинг (3195 доллар) авдаг. Сахалтай, бизнес төлөвлөгөөгөө худалддаг банкир төрхтэй Юрийгийн хүсэл зорилго нэгэнт дайнтай холбогджээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)