"Ихбит" ХХК-ийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Б.Эрхэмбаяр энэ сарын 17-ны өдөр нас барсан тухай мэдээлэл олны анхаарлыг татав. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас “Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Гүнжийн задгайд граж дотор “Хүн угаартаж, нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тус дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс шалгахад тус гражид 38 настай, эрэгтэй “Э” нь нас барсан, UTV бартаат замын дөрвөн дугуйтын хөдөлгүүр асаалттай байсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэж мэдээлсэн.
Хэдийгээр амиа хорлолт, санамсар болгоомжгүй шалтгаан гэж харж байгаа ч учир битүүлэг энэ хэргийн цаана яг юу байгааг цаг хугацаа бидэнд харуулах биз ээ. Тэгвэл бид та бүхэнд үүнтэй адил криптовалютын салбарт учир битүүлгээр нас барсан 10 залуу, нөлөө бүхий хүмүүсийг цувралаар онцолж байна. Өмнөх нийтлэлийг энд дарж уншина уу.
1. Крипто хөгжүүлэгч Николай Мушегиан
Алдарт крипто хөгжүүлэгч Николай Мушегианыг нас барсан тухай мэдээ түүний үхлээ зөгнөсөн жиргээнүүдийн дараа ил болов. Мушегиан нь "Stablecoin DAI"-ийг үүсгэн байгуулагч гэдгээрээ крипто хүрээнийхэнд танигдсан.
Гайхалтай хөгжүүлэгч гэгддэг түүнийг 2022 оны 10 дугаар сард Пуэрто-Рикогийн ойролцоох далайгаас доош харсан байдалтай олжээ. Далайд живэх тохиолдол гардаг ч Мушегиан нас барахаасаа хэдхэн хоногийн өмнө хачирхалтай жиргээнүүдийг бичжээ.
Мушегиан твиттер хуудсандаа Тагнуулын төв газар, Моссад болон “педо элит” түүнийг тарчлаан алах төлөвлөгөөтэй байсан гэсэн байдаг.
2. Крипто тэрбумтан Вячеслав Таран
Оросын крипто тэрбумтан Вячеслав Таран нь Форекс клубийн группыг үндэслэгч байсан. Энэ бол Libertex нэртэй платформоор дамжуулан уламжлалт болон криптовалют арилжаалах санхүүгийн үйлчилгээний компани юм.
Таран өнгөрсөн оны сүүлээр Францад нисдэг тэрэгний ослоор нас барсан. Нисдэг тэрэгний нисгэгч гуч гаруй насны туршлагатай эр түүнтэй хамт явсан гэдэг. Нислэгт байхёстой байсан нөгөө VIP зорчигч эцсийн мөчид цуцалсан тул Оросын крипто тэрбумтан энэ нислэгийн цорын ганц зорчигч байсан.
Украины агентлагууд ослыг Кремлийн гадаад тагнуулын албатай холбоотой гэж мэдэгдсэн ч одоогоор үүнийг нотлоогүй байна. Либертекс групп 2022 оны 11 дүгээр сарын 25-ны баасан гарагт Монако руу нисдэг тэрэгний ослоор нас барсаныг Либертекс групп үүсгэн байгуулагч, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Вячеслав Таран гэж баталсан.
3. Тиантиан Колдер
Өөр нэг нууцлаг үйл явдал нь Тиантиан Колдер дөнгөж 30 насандаа таалал төгссөн явдал байв. Колдер нь криптовалютын арилжааны платформ болох "Amber Group"-ийн үүсгэн байгуулагч байсан юм. Өнгөрсөн жил тус биржийн үнэлгээ 3 тэрбум ам.долларт хүрчээ. Зах зээлийн уналтад орсон бүх биржүүдийн нэгэн адил Колдер нас барах үед тус компани ажилтнуудаа цомхотгож, хөрөнгө оруулалт хайж байв.
Колдер таван жилийн өмнө Амбер группийг үүсгэн байгуулж байсан бөгөөд үүгээрээ Asia Forbes сэтгүүлийн шилдэг 30-аас доош насныхны жагсаалтад багтжээ. Мэдэгдэлд дурдсанаар, Колдер өнгөрсөн оны арваннэгдүгээр сард унтаж байхдаа гэнэтийн байдлаар нас барсан.
Хачирхалтай нь түүний эрүүл мэнд маш сайн байсан. Мөн 30 настай эрүүл хүмүүс унтаж байхдаа нас барах нь тун ховор үзэгдэл юм. Гэнэтийн үхэл тохиолдож болох ч бусад крипто үхлийн тохиолдлуудын адил бүх зүйл маш нууцлаг байгаа юм.
4. Жералд Коттен
Жералд Коттен бол гэнэтийн байдлаар, бас хачирхалтай нөхцөлд нас барсан өөр нэг залуу крипто саятан юм. Тэр 30 настай байлаа. Тэрбээр 2018 оны арванхоёрдугаар сард Энэтхэгт бал сараа өнгөрүүлж байхдаа Крон өвчний улмаас нас баржээ. Гэсэн хэдий ч Коттены шарилыг харуулалгүйгээр битүү австай оршуулсан нь сэжиг төрүүлэв. Энэтхэгт эмчилгээг нь хянаж байсан эмч түүний үхэл нь Кроны өвчний хүндрэл болох гэдэсний цооролтоос болсон гэж батлав. Гэхдээ энэ нь үхэлд хүргэж чадах уу эсэх дээр эргэлзсэн хүмүүс олон.
Коттен нас барах үедээ Канадын "QuadrigaCX" нэртэй крипто биржийг ажиллуулж байсан бөгөөд олон сая долларын криптовалют хадгалдаг байжээ. Коттен бол нөхдийн хамт зорчиж яваа хөлөг дээрх бүх сангийн нэвтрэх кодыг мэддэг цорын ганц хүн байв.
Энэ нь түүний үхлийн талаар олон таамаг дэвшүүлэхэд хүргэсэн. Түүний Энэтхэгт нас барсан нь үнэхээр нууцлаг байсан тул Netflix энэ тухай баримтат кино хийж, " Хэнд ч итгэхгүй: Крипто хааны ан" гэж нэрлэв. Олон хүмүүс Коттоныг гарцаагүй залилан мэхлэлтэд өртөж, амиа хорлосон гэж ярьдаг.
Коттоны ойр дотны хүмүүс зөвхөн Жералд л сангийн нууц үгийг мэддэг, түүний платформ дээр түгжигдсэн 137.21 сая ам.долларын криптовалютыг хэзээ ч эргүүлж авчрах боломжгүй гэж мэдэгджээ.
5. Мэттью Меллон
Мэттью Меллон бол крипто түрийвчнийхээ түлхүүрийг бусдад өгхөөсөө өмнө нас барсан өөр нэг хүн юм. Түүний түрийвчинд олон зуун сая долларын криптовалют хадгалагдаж байв.
Меллон 2018 оны дөрөвдүгээр сард XRP хэмээх криптовалютыг эзэмшиж байхдаа нас баржээ. Одоод энэ нь бараг нэг тэрбум долларын үнэд хүрсэн. Меллоны XRP-д оруулсан анхны хөрөнгө оруулалт нь ойролцоогоор 2 сая долларын үнэтэй байсан бөгөөд зах зээл өсч, цаг хугацаа өнгөрөх тусам уг хөрөнгө тэсрэлт хийсэн юм.
Меллон галлюциноген ундаа ууж байгаад зүрхний шигдээсээр нас баржээ. Тэрбээр опиоидын донтолтоос ангижрахын тулд үүнийг хэрэглэж байсан. Гэвч үйл явдлын гинжин хэлхээ нь маш хачирхалтай санагдсан хэвээр байна. Меллон галлюциноген эмийг зочид буудлынхаа дэргэд байх нөхөн сэргээх эмнэлэгээс авахаар тохиролцсон. Гэсэн хэдий ч тэрбээр эрүүл мэндийн байгууллага үзлэг хийхээс өмнө зочид буудлын өрөөндөө өөр хэлбэрээр уусан болох нь тогтоогдсон.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)