МУГЖ С.Жавхлан энэ сарын 30-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд "Дулаахан намар" тоглолтоо хийх гэж буй талаарх хэвлэлийн бага хурал боллоо. Энэ үеэр дуучин С.Жавхлан үг хэлэв.
Тэрбээр, "Би уран бүтээл хийгээд 23 жилийн нүүр үзэж байна. Урлаг маш хатуу, урлагт арын хаалга гэж байдаггүй. Хүссэн, эс хүссэн ч Жавхлан мартагдана. Энэ бол жам, хууль. Надад төрж байгаа зөн мэдрэмж.
Ямар ч уран бүтээлчид уран бүтээлийн цаг хугацаа гэж бий. Тэгэхээр шинэ залуу үе урган гарч ирж байна. Нэг байр суурьтайгаа зууралдаад байх биш зайгаа тавьж өгдөг байх хэрэгтэй. Залуу үеэ дэмждэг байх хэрэгтэй.
Цаашид Хамаг Монгол төслийнхөө хүрээнд түмэн олноо соён гэгээрүүлэх, олныхоо ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх ажлууд руу түлхүү орно. Тиймээс сүүлийн тоглолт гэж хэлж байгаа юм.
Гэхдээ үүнийг хүндээр хүлээж авч, хямрах хэрэггүй шүү. Самандын Жавхлан идэр үеэ монголын ард түмэнтэйгээ хуваалцъя гэж бодсон юм. Өвгөн болчихоод тоглолт хийвэл муухай шүү дээ.
М.Жаргал
Сэтгэгдэл (8)