Өнөөдөр өдөр шөнө тэнцэх өдөр. Өөрөөр хэлбэл, өнөөдөр нарны шууд тусгал Экватор дээр байгаа тул өдөр, шөнө тэнцэнэ. Маргаашнаас шөнийн цаг уртсах ба арванхоёрдугаар сарын 22-нд хамгийн урт шөнө тохиого. Түүнээс хойш шөнийн цаг багассаар гуравдугаар сарын 22 болоход ахин тэнцдэг. Мөн түүнээс хойш өдрийн цаг уртассаар зургаадугаар сарын 22-нд хамгийн урт өдөр тохиодог.
Жилийн дөрвөн улирлын энэхүү өдрүүдийг Монголчууд хавар, зун, намар, өвлийн оргил өдрүүд гэж үздэг билээ.