“БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ МОНГОЛ” гэрэл зургийн үзэсгэлэн нь “Өргөсгүй тор” уриа дор анхны жилдээ зохион байгуулагдах гэж байна. Тус арга хэмжээ нь зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийг төлөвлөх, хэрэгжүүлэхэд олон нийт болон шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах, оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн.
Үзэсгэлэнд байгаль, зэрлэг амьтдын онгон төрх байдлыг харуулсан зургуудаас гадна тэдгээрт хүнээс шалтгаалсан ямар сөрөг нөлөө байгааг илэрхийлсэн зургууд дэлгэгдэх аж.
Энэхүү үзэсгэлэнг АНУ-ын Денвэр амьтны хүрээлэнгийн “Байгаль Хамгаалалд Эмэгтэйчүүд” шагналын хүрээнд санаачилжээ. Үзэсгэлэн есдүгээр сарын 24-25-нд Сүхбаатарын талбайд, 27-29-ний өдрүүдэд Туушин зочид буудлын Сүлд танхимд зохион байгуулагдах юм.