Монгол Японы уран бүтээлч таван эмэгтэй гэрэл зурагчны хамтарсан үзэсгэлэн өнөөдөр нээгдлээ. Таван бүсгүйн ажил, амьдралыг харуулсан "Таван амьдрал" нэртэй энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнг эмэгтэй гэрэл зурагчдын "Бүсгүй мэлмий" нэгдлээс зохион байгуулж буй. Уг үзэсгэлэн нь "Амьдрал" хэмээх нэгэн сэдвээр дагнасан бөгөөд эргэх дөрвөн улирал, сар, жилүүдийн туршид сонгосон дүрээсээ дурангаа үл салган, амьдралынх нь хэмнэл, замналын дүрст түүхийг бичсэн нь зөвхөн түүний амьдралын төдийгүй гэрэл зургийн түүх, сан хөмрөгийг баяжуулж байгаад үнэ цэн нь оршино. Үзэсгэлэн есдүгээр сарын 18-23-ны өдрүүдэд Уран зургийн галарейд үргэлжлэх юм. "Таван амьдрал" үзэсгэлэнгийн нээлтийн зургуудаас толилуулж байна.
Гэрэл зургийг: Номин