Ариана Гранде сүүлийн жилүүдэд уруул будагч болон ботокс тариагаа түр завсарласан гэдгээ мэдэгджээ. Гранде өөрийн гоо сайхны нууцын талаар "Vogue" сэтгүүлд хийсэн видео бичлэгийн үеэр түүний гоо сайхны харилцаа цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдсөн талаар илэн далангүй, сэтгэл хөдөлгөм тайлбарыг хийсэн байна.
Дуучин, жүжигчин тэрбээр өмнө нь ямар нэгэн гоо сайхны мэс засал хийлгэсэн тухайгаа мэдэгдээгүй. Бага наснаасаа олны анхаарлын төвд өсөж, гадаад төрхөөрөө олон нийтийн анхаарлыг татсан түүний амжилтын оргил үе бол яг одоо юм.
Өдгөө 30 настай Гранде видеонд зориулж нүүр будалт хийж байхдаа гоо үзэсгэлэнгээ ихэвчлэн том үс эсвэл зузаан зовхины будгаар гоёдог байсан ч нас ахих тусам энэ зуршлаа гээж байгаа гэж тайлбарлав. Эдгээр нь түүний амьдралын утга учир байхаа больж, харин ч өөрийн төрмөл гоо үзэсгэлэнгээрээ амьдрахыг хүсэх болжээ.
Гранде “Би олон жилийн турш уруул дүүргэгч, ботокс хийлгэсэн. Энэ нь надад хэтэрхий их санагдсан тул 2018 онд зогсоосон. Удаан хугацааны турш гоо үзэсгэлэн миний хувьд чухал байсан ч одоо бол тийм биш" гэв.
Л.Сайнаа