Оскарын шагналт жүжигчин Роберт Де Нирогийн ач хүү Леандро Де Ниро Родригесийн үхлийн шалтгаан тодорхой болжээ. Нью-Йорк хотын Эрүүл мэндийн шинжилгээний албаны мэдээлснээр, 19 настай хүү энэ оны долдугаар сард нас барсан нь фентанил, бромазолам, альпразолам, 7-аминоклоназепам, кетамин, кокаин зэрэг хорт бодисуудын нэгдлээс болсон гэж үзсэн ажээ. Гэвч түүний үхлийн ард "санамсаргүй" гэх үндэслэл байгаа аж.
Фентанил нь өөрөө маш аюултай боловч хар тамхинаас болж нас барсан хүмүүсийн дунд бензодиазепин , кокаин зэрэг олон төрлийн эм бэлдмэл хэрэглэснээс болж нас барах нь элбэг байдаг. Өсвөр насны хүүгийн үхэлтэй холбогдуулан нэгэн эмэгтэйг баривчилсан.
Тодруулбал, София Марксыг насанд хүрээгүй хүүхдэд хар тамхи зарсан хэргээр цагдан хорьсон гэж хууль сахиулах байгууллагын эх сурвалж долдугаар сарын сүүлээр CNN агентлагт ярьжээ. Марксыг хүн амины хэрэгт буруутгаагүй гэж эх сурвалж тэр үед мэдэгдсэн.
Роберт Де Нирогийн охин жүжигчин Дрена Де Ниро хүүгээ алдсан тухай Инстаграм хуудсандаа,
"Чи миний зүрх сэтгэлийн баяр баясгалан, миний амьдралд тохиосон хамгийн сайхан зүйл шүү. Би чамгүйгээр яаж амьдрахаа мэдэхгүй байна, гэхдээ би чиний ээж шүү дээ. Надад мэдрүүлсэн хайр, гэрэл гэгээг үргэлжлүүлэн түгээхийг хичээх болно. Чамайг маш их хайрлаж, үнэлдэг байсан тул зөвхөн тэр хайр л чамайг аварсан болоосой гэж би хүсч байна" гэжээ. Ингэж бичээд хүүгийнхээ аав Карлос Марег инстаграмм хуудсандаа "таг" хийжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)