АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены дахин ерөнхийлөгчөөр сонгогдох боломжид хоёр том аюул, саад бий тухай CNN агентлаг онцлов. Эхнийх нь түүний хүү болох Хантерын хууль эрх зүйн асуудал, хоёр дахь нь 80 настай түүнийг иргэд дахин сонгох, эс сонгох тухай асуудал юм. Эдгээр асуудлууд энэ долоо хоногт түүнд ихээхэн өвдөлт учруулж байна.
Хантер Байденыг өнгөрсөн пүрэв гарагт Делавэрт холбооны бууны хэргээр буруутгаж, 2018 онд эцгийнхээ ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхлэхээс өмнө хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн тухайгаа худал мэдүүлж, буу худалдаж авахдаа галт зэвсэг эзэмших тухай хууль зөрчсөн гэж буруутгажээ. Дараа нь уг зэвсгийг Хантерын талийгаач ах Беюгийн эхнэр Халли Байденгийн хүнсний дэлгүүрийн ард орхижээ. Тухайн үед Халли, Хантер хоёр дотно харилцаатай байсан гэлцдэг.
Хантер Байдены хууль эрх зүйн асуудлууд
Гэр бүлийн харилцаа, донтолтын тухай гунигтай, жигшүүртэй жүжиг Ерөнхийлөгчийн хүүг шоронд суулгаж магадгүй ч татвараас зайлсхийсэн, гадаадын бизнестэй холбоотой хэргийг тусад нь мөрдөн байцаах шатандаа шийдэхээр буй.
Л.Сайнаа