Хууль сахиулах албаныхан алуурчин Данило Кавалькантег шоронгоос оргосных нь дараа онц байдал зарлаж, хоёр долоо хоногийн турш эрэн хайсны эцэст пүрэв гарагт олжээ. Тэд Кавалкантег барихдаа цагдаа нохдыг ашигласан бөгөөд тэдний дундаас Ёда нэртэй нохой гэмт этгээдийг барьж авсан нь хачирхалтай.
Бельгийн дөрвөн настай Малиноа үүлдрийн эр Ёда хэмээх нохой нь Пенсильванийн ой модтой бүсэд өглөөний 8 цагийн орчимд Кавалкантегийн байршлийг мөшгиж ирсэн тусгай албаны гишүүдийн нэг байв. Олон зуун хууль сахиулах ажилтнууд ийнхүү эрэн хайх ажиллагаагаа зогсоож, нэг ч буун дуу гаргалгүй гэмт этгээдийг шоронд нь буцаав.
Ёда гүйцэтгэх ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэсэн нь Кавальканте руу огцом дайрч, түүний гар хүрэх газар байсан хулгайлагдсан винтов загварын буун ашиглахаас нь сэргийлж холдуулсан гэж Пенсильвани мужийн цагдаагийн дэд хурандаа Жорж Бивенс лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.
Кавальканте нь наймдугаар сарын 31-нд Честер Каунти шоронгоос оргож, олон удаа байршил нь илчлэгдсэн ч баригдахаас зайлсхийж, эргэн тойрныхоо хүмүүсийг айдаст автуулсан юм.
34 настай тэрбээр өнгөрсөн сард 2021 онд хуучин найз бүсгүй Дебора Брандаогийн амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан баривчлагдсан. Түүнийг мөн 2017 онд Бразилд хүн амины хэргээр эрэн сурвалжилж байсан билээ.
Л.Сайнаа