Мексикийн Конгресс мягмар гарагт харь гаригийнхныг судалдаг мэргэжилтнүүдийн илтгэлийг сонсжээ. Ерөнхийдөө уг сонсгол дээр маш том гэнэтийн бэлэг задарсан байна.
Тодруулбал, өөрийгөө уфологич гэж нэрлэсэн Хайме Мауссан Конгрессын танхимд хоёр хайрцаг авчирчээ. Мауссаныг ярьж байх үед хоёр хүн авсыг нээж, хар гаргийн хоёр иргэний цогцсыг танхимд байсан хүмүүст ил болгожээ.
Цогцсууд цагаан өнгөтэй, бидний кинон дээрээс хардаг харь гаргийнхны нийтлэг төрхтэй байлаа. Том толгой, жижиг биетэй тэд яг л хөшөө шиг харагдаж байв. Мауссан хэлэхдээ, тэднийг 2017 онд Перугаас олсон бөгөөд 1000 жилийн настай гэж тооцоолж байна. Тэдний нэг цогцос жирэмсэн байсан гэж тэр мэдэгдэв. "Эдгээр нь муми биш" гэж тэр хэлэв.
Мауссан болон бусад хүмүүс өнгөрсөн хугацаанд харь гаргийнхны үлдэгдэлтэй холбоотой ижил төстэй мэдэгдлийг гаргаж байсан. Эрдэмтэд тэднийг эртний Перугийн мумми эсвэл өөр аргаар хийсэн муми гэж үзжээ. Гэвч Мауссан үүний эсрэг байж, "Хүсвэл эрдэмтэд тэднийг судлах боломжтой. Бид энэ хорвоо ертөнцөд ганцаар биш шүү" гэжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)