Дани улс Украинд 800 сая гаруй ам.долларын өртөг бүхий цэргийн тусламжийн багц илгээнэ гэж Ерөнхийлөгч Владимир Зеленский мягмар гаргийн орой үг хэлэхдээ мэдэгдэв.
"Агуулгын хувьд бид Ерөнхий сайд Метте Фредериксен болон түүний засгийн газрын багтай тохиролцсон зүйл" гэж Зеленский хэлэв. Зеленский уг багцыг "чухал шийдвэр" бөгөөд "сайн бэхлэлт" гэж нэрлээд, "Дайны үеийн хамгийн том хамгаалалтын багц" гэж тэмдэглэв.
Киев сөрөг довтолгоондоо амжилт олохын тулд холбоотнуудаас үргэлжлүүлэн тусламж, цэргийн дэмжлэг үзүүлэхийг шаардаж байгаа тул өнгөрсөн сард Дани, Нидерланд хоёр Украинд ихээхэн эрэлт хэрэгцээтэй F-16 сөнөөгч онгоцуудыг өгөхөө амласан.
Л.Сайнаа