Apple компани мягмар гарагт болсон есдүгээр сарын үндсэн арга хэмжээний үеэр iPhone 15 загвараа бусад томоохон шинэчлэлтүүдийн хамт танилцууллаа.
Тус компани iPhone 15 гар утсандаа өөрийн эзэмшдэг Lightning цэнэглэгч кабелиасаа татгалзаж, USB-C цэнэглэх горимд шилжинэ гэдгээ зарлаж, олон нийтийн эрх ашигт нийцүүлсэн нь компанийн хувьд чухал алхам боллоо. Энэхүү өөрчлөлт нь эцэст нь янз бүрийн төхөөрөмж болон брэндүүдийн цэнэглэх үйл явцыг оновчтой болгох зорилготой юм.
Тус компани мөн Apple Watch Series 9 болон Ultra 2 ухаалаг цагнуудаа таницуулсан бөгөөд дохио зангаагаар удирдах зэрэг шинэ өнгө, онцлог, AirPods Pro утасгүй чихэвчний шинэ хувилбаруудыг дэлгэв. IPhone цэнэглэгчийн шинэчлэлт нь дизайн, камерын системд гарсан өөрчлөлтийн хамт Apple хэрэглэгчдэд iPhone-оо шинэчлэх илүү олон шалтгааныг өгнө гэж үзэж буй.
Өнгөрсөн сард Apple-ийн борлуулалт гурав дахь улиралдаа дараалан буурчээ. Энэ улиралд iPhone-ийн орлого 39.7 тэрбум ам.долларт хүрсэн нь жилээс жилд ойролцоогоор 2 хувиар буурсан үзүүлэлт болов. Үүний учрыг хүмүүс төхөөрөмжөө байнга шинэчилдэггүйтээ холбон тайлбарлаж байна. Мөн тэдний бүтээгдэхүүнүүд чанар сайтай, эдэлгээ удаан.
Мягмар гарагт Apple компани iPhone 15-ын үнийг өсгөхгүй гэж мэдэгдсэн нь хэрэглэгчдийг төхөөрөмжөө шинэчлэхэд түлхэц болно гэж судлаачид дүгнэв.
Л.Сайнаа