Алдарт дуучин Рианна 2022 онд анхны хүүхдээ тээж байхдаа жирэмсний хэв маягийн олон консерватив үзэл нийгмийн болон хувцасны хэв маягийг өөрчилсөн. Тэр арга хэмжээнд оролцох үедээ улаан хивсэнцэр дээр жижиг даашинз, өсгийтэй гутал өмсдөг. Дуучин, бизнесмэн бүсгүй хамтрагч реппер A$AP Rocky нар одоо хоёр дахь хүүхдээ хүлээж байгаа. Риана энэ цаг үед "Savage X Fenty" дотуур хувцасны брэндээр дамжуулан жирэмсний хувцасны шинэ цуглуулгыг зохион бүтээж, худалдаанд гаргасан. Үүгээрээ тэр жирэмслэх, мөн эцэг эх байхын гоё сайханг сурталчилж байгаа юм.
Тэрбээр "Шинэ жирэмсний коллекц нь ээжүүдэд жирэмсний үе шат бүрт итгэл, тайтгарлыг авчрах зорилготой. Би хүмүүст жирэмсэн үедээ секси, сайхан байх боломжтой гэдгийг сануулмаар байна" гэжээ.
Энэхүү шинэ загварт "Илүү олон хүүхэд төрүүлээрэй" гэсэн хачирхалтай мессеж бүхий том хэмжээтэй график цамц, гурван хөхний даруулга багтсан бөгөөд эдгээр нь бүгд "Savage X Fenty"-ийн хамгийн алдартай загвар болох "Savage X Cotton", "Floral Lace", "Savage Not Sorry" загваруудаас санаа авсан.
Цуглуулга нь ирээдүйн ээжүүд болон эхчүүдэд тав тухтай, ажиллаж амьдрахад зориулагдсан. Мөн бага зэрэг халуухан, дураараа байх сэтгэглгээг өгсөөр байгаа тул ээж бүр гэртээ ч, гадуур явж байхдаа ч өөрийгөө хамгийн сайхан гэдгээ мэдрэх боломжтой. Хөхний даруулга бүрийг өмсөхөд бие эвтэй, тухтай байдлаар бүтээжээ.
“Би жирэмсэн болсноо мэдээд ямар ч амар амгалангүй, дэлгүүр хэсэх ч боломж байхгүй бахй болно гэж бодсон. Уучлаарай, гэхдээ ингэж хувцаслах нь дэндүү хөгжилтэй юм” гэж Рианна Vogue сэтгүүлийн 2022 оны тавдугаар сарын нүүрэнд өгсөн ярилцлагадаа ярив.
Л.Сайнаа