Яруу найрагч Меган Фокст та бэлэн үү? "Женниферийн бие" киногоор олонд анх танигдсан жүжигчин бүсгүйн "Pretty Boys are poisonore", "Хөөрхөн хөвгүүд хортой" нэртэй анхны яруу найргийн түүвэр ирэх арваннэгдүгээр сард худалдаанд гарах гэж байна. Уг номыг "Simon & Schuster"-ийн салбар болох "Gallery Books"-т хэвлэнэ.
Фоксын энэхүү бүтээлд зүрх эмтрэм, хар бараан зүйлсийг тусгасан. Мөн эдгээр мөртүүдээрээ шүтэн бишрэгчиддээ хорон муу хошигнолыг харуулах аж. Түүнчлэн уг бүтээл 80 гаруй шүлэгтэй.
Фокс мэдэгдэлдээ, "Эдгээр шүлгүүдээрээ би дотоод анир, гадаад чимээгүй байдлаасаа өөртөө олж авсан эмгэгээ эдгээхийг хүссэн. Би бүх амьдралаа хүмүүсийн нууцыг хадгалахад зарцуулсан. Тэдний нүгэлт ачааг үүрсээр бие минь өвдөж байна. Миний эрх чөлөө номын хуудсуудад амьдарч байгаа. Миний үгс харанхуйд булагдсан. Гэхдээ миний энэхүү дуу хоолой тэр харанхуйг нэвтлэн гарч ирнэ гэж найдаж байна" гэжээ.
Өнгөрсөн хугацаанд Фокс хоёр удаа гэр бүлийн харилцаанд орсон. Тэрбээр 2010 оноос 2021 он хүртэл "Беверли Хиллс, 90210" киноны од Брайн Остин Гринтэй гэрлэж, хосууд гурван хүүтэй болсон юм.
Гэвч Фокс 2020 онд олон нийтэд ил болсноор дуучин Machine Gun Kelly-тэй байнгын дотно харилцаатай байсан. Түүний яруу найргийн ном нь Фоксын уншснаар "Simon & Schuster Audio"-оос аудио ном хувилбараар мөн худалдаанд гарах ажээ.
Л.Сайнаа