Монголын рок попын ууган хамтлаг болох Чингис хаан хамтлаг “ХХI зуун” тоглолтоо хийхэд ердөө тав хоног үлджээ. Тэд 1999 онд “ХХ зуун” тоглолтоо “Монгол бөхийн өргөө”-нд гурван өдөр дараалласан тоглосон билээ. Үүнээс хойш 24 жилийн дараа буюу 2023 оны 9 сарын 16-ны өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд Монголын түмэн олны сонорыг мялаах гэж байна.
“Чингис хаан” хамтлаг нь 1989 онд байгуулагдан “Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч” дуугаар уран бүтээлийн гараагаа эхлэн, дуулсан дуу, зохиосон шүлэг, тоглосон ая бүрээрээ ард түмнийг байлдан дагуулж буй хамтлаг билээ.
“ХХI зуун” тоглолтын найруулагчаар “On and off” продакшн ажиллаж байгаа аж. Тоглолтонд урилгаар МУГЖ Т. Ариунаа, МУГЖ Б. Сарантуяа, МУГЖ Ж. Алтанцэцэг, СТА С.Сэрчмаа, СТА С. Наран, дуучин Наагий, Хар сарнай хамтлаг, Niciton хамтлаг, Guys хамтлаг, Киви хамтлаг гэх мэт олны хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлчид ирж ая дуугаа өргөнө.