Венецийн олон улсын наадмын "Orinzzoti " уралдаанд хэсэгт Монгол найруулагч П.Лхагвадуламын "Сэр сэр салхи" шалгарч байв. Тус киног Монгол, Франц, Голландын уран бүтээлчид хамтран хийжээ.
Тэгвэл тус киноны гол дүрийн жүжигчин Б.Тэргэл тус кино наадмын "Шилдэг эрэгтэй жүжигчин"-ээр шалгарлаа.
"Сэр сэр салхи" кинонд онгод тэнгэрийн ивээл болон бүдэг бадаг ирээдүйн дунд өөрийгөө хайх 17 настай бөө хүүгийн тухай өгүүлдэг. Уг уран сайхны кино нь залуу найруулагч П.Лхагвадуламын анхны бүрэн хэмжээний кино бүтээл бөгөөд түүнийг Английн кино урлагийн мэргэжлийн нэр хүнтэй "Screendaily" сэтгүүл 2023 онд хамгийн их хүлээлттэй 18 залуу найруулагчийн нэгээр нэрлэсэн.