Уран зургийг жаазанд хийж нэг газар өлгөөд, тодорхой хугацаанд хэсэг хүнд үзүүлээд л буулгадаг, эсвэл зорьж очин үзэхээс өөр аргагүй болдог тийм нэгэн хэв маягаас хальж гудамжинд, нийтэд зориулан, хэмжээ хязгаарт үл баригдан бүтээх урлагийн нэгэн төрөл орчин цагт ихээхэн хөгжиж буй нь "STREET ART" буюу "ГУДАМЖНЫ УРАН ЗУРАГ" юм. Манай улсад ч энэ төрөл газар авч хаа нэг тааралдах зургуудаас урам, таашаалыг хослуулан мэдэрч өнгөрдөг билээ. Тэр хэрээрээ ч уран бүтээлчид энгийн хэр нь чөлөөтэй сэтгэж, сэтгэлд ойрхон бүтээдгийг онцлууштай. Тэгвэл энэ удаа бид дэлхийн алдартай хотуудад буй сонирхолтой гудамжны зургуудаас толилуулж байна.
1. Тайванийн нийслэл Тайпэй хотноо байрлах "R9 кафе"-н ханын зураг.
2. Казакстаны Алмата хот дахь "Байшин дээр нар зурж буй хүү" нэртэй зураг.
3. Польшийн Варшав хотноо Бруно Алтамерын зурсан "Дөрвөн улирал Кораг хүндлэх нь" хэмээх зураг
4. Бразилын Сао Пауло хотын Вила Мадалена дахь "Оливиагийн минь хүндэтгэл" хэмээх зургийг Клара Лефф хэмээх уран бүтээл урлажээ.
5. Украины Донбасс хотын Попасна дахь "Холбоотой байгаарай" нэрт ханын зураг. Энэхүү зургийн тухай хүүхдүүдээс ямар утгатай болохыг асуухад тэд ихэвчлэн хайрын тухай өгүүлдэг гэж хариулдаг аж. Попаснад дайн нь хүмүүсийг газарзүйн хувьд төдийгүй итгэл үнэмшлээр нь хувааж байна. Энэ хана нь насанд хүрэгчдийн солиорлыг үл харгалзан хамтдаа байж чадсан Попаснагийн хүүхдүүдэд зориулсан хүндэтгэл юм гэж зургийн тайлбарт бичжээ.
6. Италийн Сардини хот дахь Арзахены "Солонгорсон шат" хэмээх бүтээл. Уран бүтээлч Маратто үүнийг шатны эхнээс төгсгөл хүртэл буджээ.
7. Малайзын Пенанг хотод байдаг, Эрнест Захаревичийн зурсан "Гудамжны өхөөрдөм зураг"
8. Швейцарын Чур хот дахь Фабиан Банег Флорины зурсан ханын зураг.
9. Нессегийн зурсан, Францын Сусвилл хотын Ле Крейд байрлах галт тэрэгний зураг.
10. "Францын Тезан-лес-Безиерс" нэртэй энэхүү зургийг Патрик Коммеси гэдэг уран бүтээлч Францын Монпелье хотод урлажээ.
Бэлтгэсэн: Р.Батхишиг
Сэтгэгдэл (1)