Хятад улс засгийн газрын дэмжлэгтэй агентлаг, компаниудад iPhone ашиглах хоригоо өргөжүүлэхээр төлөвлөж байна гэсэн мэдээлэл цацагдсаны дараа "Apple" компанийн хувьцааны ханш пүрэв гарагт 2.9 хувиар буурчээ.
Хөрөнгө оруулагчид дэлхийн хамгийн үнэ цэнэтэй олон нийтийн компани дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улсад хориглогдож байгаад санаа зовж байна. "Apple" ( AAPL ) лхагва гарагт сүүлийн сар гаруйн хугацаа дахь хамгийн их өдрийнь уналтаа хийлээ. Тус компани хоёр өдрийн дотор 200 орчим тэрбум долларын алдагдал хүлээсэн бөгөөд хувьцаа нь одоогоор "Dow Jones Industrial Average" биржид хамгийн муу үзүүлэлттэй байгаа юм.
Энэхүү хориг нь "Apple"-ийн хувьд аймшигтай мэдээ болоод байна. Хятад бол тус компанийн бүтээгдэхүүний хамгийн том гадаад зах зээл бөгөөд Хятад дахь борлуулалт нь өнгөрсөн жилийн нийт орлогын тавны нэг орчим хувийг эзэлж байгаа юм. "Apple" компани "iPhone"-ийн борлуулалтыг улс орон тус бүрээр нь зарладаггүй ч "TechInsights" судалгааны фирмийн шинжээчдийн тооцоолсноор Хятадад "iPhone"-ийн борлуулалт өнгөрсөн улиралд АНУ-ынхаас илүү гарсан үзүүлэлттэй байна. "Apple" компани "iPhone" утасныхаа ихэнх хувийг Хятадын үйлдвэрүүдэд үйлдвэрлэдэг билээ.
Лхагва гарагт "Wall Street Journal" сонинд Хятад улс төв засгийн газрын албан тушаалтнуудад "iPhone" ашиглахыг хориглосон бөгөөд менежерүүд чат групп эсвэл уулзалтаар дамжуулан ажилтнуудад хоригийг мэдэгдэж байсан гэж мэдээлэв. Мөн пүрэв гарагт "Bloomberg"-ийн мэдээлснээр эдгээр хоригийг олон сая ажилчинтай, Хятадын эдийн засгийн асар том хэсгийг хянадаг эрчим хүчний аварга "Петрочайна" зэрэг төрийн дэмжлэгтэй пүүсүүдэд сунгасан байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)