АНУ-ын Нью-Йорк хотод пүрэв гарагт зохион байгуулагдсан талбайн теннисийн Америкийн нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн хагас шигшээд Коко Гауфф, Каролина Мучова нар тааран тоглолоо. Гэвч Нью-Йорк хотод цугларсан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч жагсагчид тоглолтыг хоёрдугаар үед тасалдуулж, дуулиан тарив.
ESPN нэвтрүүлгийн шууд дамжуулалтын үеэр "байгаль орчны асуудал" гэж хашгирч байсан жагсагчийг Артур Аше цэнгэлдэх хүрээлэнгээс гаргахад тэнд байсан хөгжөөн дэмжигчид баяр хүргэж байлаа.
Гауфф, Мучова нар завсарлагааны үеэр талбайг орхиж, 45 минут гаруй саатсаны эцэст буцаж ирээд тоглолтыг үргэлжлүүлэв. Пүрэв гаргийн орой АНУ-ын теннисийн холбооноос гаргасан мэдэгдэлд уг үйл явдалд дөрвөн жагсагч оролцсон гэнэ.
Л.Сайнаа