Судлаачид болон мангасын анчид энэ амралтын өдрүүдэд Их Британийн Шотландын өндөрлөг газарт цугларч, мөнхийн баригдашгүй хэмээгддэг Лох Нессийн мангасыг хайж байгаа нь домогт араатныг хайх сүүлийн 50 гаруй жилийн хамгийн том эрэл болоод байна.
Лох Несс нуур хүчирхэг давлагаан дор хаа нэгтээ 1500 орчим жилийн тэртээгээс алдаршсан домогт араатан Несси оршдог гэх цуу яриа нутгийн иргэдийн дунд бий. Дэлхийн өнцөг булан бүрээс мангасын анчид болон Несси сонирхогчид түүнийг хайж, судалгааны ажил яюуулж буй. Лох Нессийн төв болон Лох Несс Эксплорэйшн судалгааны групп нь 1972 оноос хойшхи хамгийн том эрэл хайгуулд мангас агнах хүсэлтэй бүх хүмүүсийг нэгдэхийг хүсчээ.
Тэд фейсбүүк хуудсандаа "Бидний зорилго бол Лохын байгалийн зан байдал, тайлбарлахад илүү төвөгтэй үзэгдлүүдийг ажиглах, бүртгэх, судлах явдал юм. Хэрэв та Лох Нессийн мангас байдаг гэдэгт итгэж байгаа бол бид таныг эрлийн ажилд нэгдэхийг урьж байна" хэмээжээ.
Уг эрлийн ажилд судлаачид урьд өмнө ийм төрлийн цэнгэг уст нууранд ашиглаж байгаагүй шинэлэг тоног, төхөөрөмжийг ашиглаж байгаа гэнэ.
22 хавтгай дөрвөлжин миль, хамгийн гүндээ 788 фут Лох Несс бол Их Британийн хамгийн том нуур бөгөөд газрын гадаргуугийн хэмжээгээрээ хоёрдугаарт ордог гэж нэвтэрхий толь бичигт бичжээ. Хэдийгээр мангасын тухай анхны бичмэл түүхийг Ирландын лам Гэгээн Колумбын МЭ 565 оныхтой холбон тайлбарладаг ч нууранд байсан амьтны тухай мэдээллийг анх тухайн газраас олдсон эртний чулуун сийлбэрт дүрсэлсэн байдаг.
Гэвч 1933 оны дөрөвдүгээр сард нуурын эргэн тойронд шинээр баригдсан замаар явж байсан хосууд "луу эсвэл балар эртний мангас"-тай зүйрлэсэн амьтныг олж хартал эрэгт нуугдаж байсан мангасын тухай домог төдийлөн олны анхаарлыг татаагүй байлаа.
Удалгүй цуу яриа хурдан тархаж, 1933 оны 12 дугаар сард нэрт анчин Мармадюк Ветерелл мангасыг эрэн хайх ажлыг анх эхлүүлж байлаа. Тэрбээр далайн эрэг дагуу том мөр олсон гэж хэлсэн боловч үнэн хэрэгтээ Байгалийн түүхийн музейн амьтан судлаачид мөрийг илрүүлжээ.
Л.Сайнаа