Жо Жонас, Софи Тернер нар тус тусын замыг хөөхөөр сэтгэл шулууджээ. Хосууд мягмар гарагт Флорида мужид гэр бүл цуцлуулах өргөдлөө өгсөн гэж CNN олон нийтэд мэдээлсэн байна. Өргөдөлд гэрлэлтийг цуцлах үндэслэл болгон "эвлэрэшгүй" хэмээн тодотгожээ.
CNN Жонас, Тернер нарын төлөөлөгчидтэй холбогдож тайлбар авахаар болсон тул дэлгэрэнгүй мэдээллүүд удахгүй цацагдана. Тэд 2020, 2022 онд төрсөн хоёр охины эцэг эх юм. Нөгөө талд Жонас хүүхдүүдээ хамтран асран хамгаалах хүсэлт гаргасан.
Хосууд хоёр 2016 онд болзож, 2017 онд сүй тавьсан гэдэг. Тухайн үед Жонас өөрийн баталгаажуулсан Instagram хуудсандаа Тернер сүйн бөгжөө зүүж буйг харуулсан зургийг нийтэлж, "Тэр тийм гэж хэлсэн" гэсэн тайлбар бичжээ.
Ийнхүү жүжигчин бүсгүй Тернер "Jonas Brothers " хамтлагийн дуучинтай хуримласан нь 2019 он. Тэд тухай оны тав болон долдугаар сард Франц улсад хоёр удаа гэрлэсэн.
“Game of Thrones” цувралын од, Британи гаралтай Тернер бүсгүй ийнхүү ганц бие ээж болов.
Л.Сайнаа