БНСУ-ын Бусан хотноо есдүгээр сарын 1-3-ны хооронд Дэлхийн тогооч нарын холбооны зөвшөөрөлтэй, БНСУ-ын KCA байгууллагаас “Marina Chef Challenge 2023” хоолны цомын төлөөх B зэргийн тэмцээн зохион байгууллаа.
20 дахь удаагийн зохион байгуулагдаж байгаа хоол, хүнсний үзэсгэлэнгийн хүрээнд зургаа дахь удаагаа энэхүү нэр хүндтэй уралдаан уламжлал болон зохиогджээ. Цомын төлөө гурван өдрийн турш 350 тогооч өрсөлдөж, манай улсын тогооч нар ганцаарчилсан төрөлд нэг мөнгө, 10 хүрэл медаль хүртсэн амжилтаараа тэмцээний төгсгөлд багийн дүнгээр гутгаар байранд шалгарчээ.
Сонирхуулахад, “Марина” гэдэг нь Бусан хотын далайн эрэг орчмын нэршил юм.
МОНГОЛЫН ТОГООЧ НАРЫН ХОЛБОО