Соёлын яамнаас үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх, соёлын салбарын ажилтнуудыг чадавхжуулах, иргэдэд хүргэх соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Соёлын сэргэлт-2023” аяныг улсын хэмжээнд зохион байгуулахаар нэгдсэн төлөвлөлт хийж байгаа билээ. Улсын Драмын Эрдмийн Театраас есдүгээр сарын 14-21-ний өдрүүдэд Увс, Завхан, Архангай, Өвөрхангай аймгуудаар тус аяны хүрээнд явах аж.
Оросын нэрт зохиолч В. Красногоровын бүтээл "Би ч гэсэн жаргамаар байна" уянгын драмын жүжгийг Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатарын найруулгаар, жүжигчдийн шинэ бүрэлдэхүүнтэйгээр тавьж буй. Жүжгийн гол дүрийг,
- Нөхөр Н.Ялалт /СТА/
- Эхнэр Ж.Оюундарь /УГЖ/
- Эхнэрийн найз М.Тогтохжаргал /СТА/
- Нөхрийн найз Г.Ганбат нар амилуулах юм.
Энэхүү жүжгийг есдүгээр сарын 14,15-нд Увс аймгийн Улаангомд
- 17-нд Завхан аймгийн Тосонцэнгэлд
- 19-нд Архангай аймгийн Цэцэрлэгт
- 21-нд Өвөрхангай аймгийн Хархоринд тус тус тоглоно.