Тестостерон дааврын түвшинг улс тус бүрээр авч үзэхэд хэд хэдэн хүчин зүйлийг судалж үздэг. Гэхдээ энэ хүчин зүйлсийг эцэслэн тодорхойлохын тулд хувь хүмүүс тест хийх шаардлагатай байдаг тул үүнийг тоолж, нэгтгэн дүгнэхэд хэцүү.
Эрэгтэй хүнд уг дааврын хэмжээ их байдаг гэдэг ч эмэгтэй хүний биед тодорхой хэмжээгээр агуулагддаг байна. Түрүү булчирхайн хорт хавдар нь тестостероны түвшинг улс тус бүрээр судлах том боломжийг олгодог. Тестостерон дааврын хэмжээ ихсэх нь түрүү булчирхайн хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Европ, Америкийн эрчүүдтэй харьцуулахад Ази эрчүүд энэ хорт хавдраар өвчлөх магадлал хамгийн бага байдаг ажээ. Энэ нь Америк, Европчуудын тестостероны түвшин Ази эрчүүдээс өндөр байгааг илтгэнэ.
Тестостерон дааврын түвшинг нг/дл буюу децилитр тутам дахь нанограммаар хэмждэг бөгөөд монгол эрчүүдийн дундаж тестостерон дааврын түвшин 693 нг/дл байна. Судлаачдын үзэж буйгаар эрэгтэй хүний бие дэх тестостерон дааврын түвшин 300-1000 нг/дл байх нь эрүүл хэмжээ юм. Эрчүүдийн амьдарч буй цаг агаар орчин нөхцөл, хооллож буй хүнс тэжээл, өдөр тутмын дадал зуршлаас тестостерон дааврын хэмжээ хамаардаг бөгөөд тестостерон даавар ихтэй эрчүүд булчинлаг, хүч чадалтай, эршүүд шинжтэй, сахал биеийн үс ихтэй байх аж.
Тестостерон дааврын түвшин өндөртэй эхний 10 улсыг энд дурдав.
- Монгол: 693
- Этиоп: 671
- Нигери: 649
- Пакистан: 635
- Египет: 623
- Орос: 619
- Саудын Араб: 605
- Польш: 595
- Киргиз: 595
- Судан: 589
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)