Өнгөрсөн ням гарагт Интер Майами болон Лос Анжелес FC багуудын хооронд болсон Хөлбөмбөгийн дээд лигийн тоглолтоос харахад Лионель Месси шиг А зэрэглэлийн үзэгчдийг татах ямар ч их сдортод байхгүй бололтой.
Калифорнид Майами 3:1-ээр хожсон тоглолтын үеэр үзэгчдийн суудлаас харж байсан алдартнуудын урт жагсаалтыг гаргаж болно. Тухайлбал хунтайж Харри, Холливудын од Леонардо Ди Каприо, Оуэн Вилсон, Эдвард Нортон, LAFC-ийн хамтран эзэмшигч жүжигчин, хөгжимчин Вилл Феррелл, Селена Гомез, реппер Тайга нарыг нэрлэж болох юм.
Энэхүү үйл явдал нь Мессигийн АНУ-ын хөлбөмбөгийн салбарт үзүүлэх үр нөлөө сайн байгааг гэрчилсэн юм. Аргентин тоглогчийн ирснээс хойш Майамигийн тоглолтуудын тасалбарын эрэлт нэмэгдэж, ням гарагт болох тоглолтын дундаж үнэ 690 орчим ам.доллар болсон нь MLS-ийн хамгийн үнэтэй тоглолт байсан гэнэ.
Парис Сен-Жерменээс өрх тусгаарласан Месси талбайн гадна төдийгүй дотор хэсэгт ч асар их нөлөө үзүүлж байна. Өдгөө 36 настай тоглогчийг дэбют хийхээс өмнө есөн тоглолт дараалан ялалт байгуулаагүй байсан Майами өдгөө 11 тоглолтод дараалан хожигдоогүй байж, өнгөрсөн сард анхны цомоо өргөсөн.
MLS цомын аварга "LAFC"-ийн эсрэг авсан ялалт нь Майамигийн гайхалтай цаг үеүүдийн нэг байсан гэж хэлж болно.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)