Мерседес Бенз нэг цэнэглэлтээр 466 миль гаруй замыг туулж, Тесла компанийн цахилгаан автомашиныг гүйцэх боломжтой шинэ машинуудаа саяхан танилцууллаа. Энэ нь ямар ч "Tesla" загварын хувьд 380 миль хүрэхгүй зайг туулах чадвартай харьцуулж болохоор шинэ технологи юм.
Германы автомашин үйлдвэрлэгч тус компани ням гарагт Мюнхен хотноо болсон "IAA Mobility" авто шоуны үеэр танилцуулсан "CLA" ангиллын концепт нь седан, вагон, хоёр жийп гэсэн дөрвөн шинэ загвараас бүрдэж байна. Тэд яг хэзээ үйлдвэрлэлд орохыг тус компани тодорхой хэлээгүй байна. Эдгээр машинууд тус бүрдээ 750 гаруй км (466 миль) туулах чадвартай, "Tesla"-гийн ( TSLA )-ийн "Model 3" болон "Model S" -тэй харьцуулахад тус брэндүүд нь илүү багтаамжтай. Нэг цэнэглэлтээр 375 миль хүрэхгүй зайд явах боломжтой гэнэ.
Үүний зэрэгцээ "BMW" компани илүү багтаамжтай, илүү хурдан цэнэглэгддэг шинэ цахилгаан автомашинаа танилцуулсан нь шоуны үеэр олны анхаарлыг татав. "Volkswagen", "Renault" зэрэг Европын томоохон автомашин үйлдвэрлэгчдийг Хятадын өрсөлдөгчид хямд үнэтэй цахилгаан автомашинаар шахаж эхэлсэн бол Тесла Берлиний ойролцоох үйлдвэрээ Европын хамгийн том автомашины үйлдвэр болгохоо амлаад байна.
"BMW"-ийн "Vision Neue Klasse" автомашин нь концепцийн шатандаа явж байгаа бөгөөд тус компанийн өмнө нь ашиглаж байсан батарейнаас 20 хувиар илүү эрчим хүч хуримтлуулах боломжтой шинэ зайг ашигладаг. Цэнэглэх хурд болон хүрээ нь тус брэндийн өмнөх загваруудтай харьцуулахад ерөнхийдөө 30 хувь хүртэл сайжирна гэж тус компани мэдэгдээд байна.
Уг шинэ машинууд 2025 онд худалдаанд гарах юм байна.
Л.Сайнаа