Монголын уран зургийн галерей нь Дүрслэх урлагийн академи болон Д.Амгалан сантай хамтран Ардын зураач, Төрийн шагналт, профессор Д.Амгалангийн нэрэмжит багшийн мэндэлсний 90 насны ойд зориулан “БИДНИЙ МӨРӨӨДӨЛ” үзэсгэлэнг зохион байгуулна.
Үзэсгэлэнгийн нээлт Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн Их танхимд 2023 оны 09 сарын 05 өдрийн 16:00 цагт болно.