Холливудын алдарт жүжигчин Жонни Депп, “Wednesday” цувралын гол дүрээрээ нэрд гараад буй залуу жүжигчин Женна Ортега нарыг болзож байгаа цуурхал олныг хамраад байна. Бидний үе үе гайхшируулдаг алдартнуудын хувьд боломжгүй зүйл ч биш юм. “Wednesday” цувралын од бүсгүй энэ жил 20 настай бол Жонни өнгөрсөн зургадугаар сард 60 нас хүрсэн юм.
Нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр Женна, Жонни нар "Beetlejuice 2"-ын зураг авалтын үеэр сээтэгнэж байгаа харагдсан байна. Уг мэдээллийг тэд өөрсдөө албан ёсоор баталгаажуулаагүй. Харин ч Ортега уг мэдээнд туйлын эрс хариу үйлдэл үзүүлэв.
“Энэ үнэхээр инээдтэй, бүр инээдтэй ч биш. Би Жонни Депптэй амьдралдаа уулзаж байгаагүй, хамт ажиллаж байгаагүй. Худлаа мэдээлэл тараахаа больж, биднийг тайван орхиоч” гэж жүжигчин бүсгүй олон нийтийн сүлжээнд бичжээ.
“Ноён Депп хатагтай Ортегатай хувийн болон мэргэжлийн ямар ч харилцаагүй. Тэр түүнтэй хэзээ ч уулзаж, түүнтэй хэзээ ч ярьж байгаагүй. Тэд хамтдаа ямар нэгэн төсөлд оролцоогүй, мөн хийхээр ч төлөвлөөгүй байна. Түүний нэр хүнд, карьерт нь халдах зорилготой эдгээр үндэслэлгүй, хорлонтой цуурхалд тэрбээр цочирдож байна "гэж Деппийн төлөөлөгч хэлэв.
Гэхдээ бид хувьдаа Женна Ортега, Жонни Депп нар хамтран ажиллах боломжтой гэж бодож байна. Жишээлбэл, дэлгэцийн уран бүтээлд аав, охин хоёр шиг л...
Л.Сайнаа