Уншигч та бүхэнд есдүгээр сарын 4-8-ны өдрийн зурхайг танилцуулж байна.
-Хонь-
Энэ долоо хоногт өөртөө онцгойлон анхаарал хандуулахыг зөвлөж байна. Сэтгэл зүйгээ хянахыг хичээж, шаардлагатай бол хайртай дотны хүмүүстэйгээ санаа бодлоо хуваалцаж тайвшир. Тогтмол бясалгаж, өдөр тутамдаа өөртэйгөө ярилц. Ажлын талбар дээр шаардлагагүй асуудалд орооцолдохгүйн тулд үг хэлээ цэнэ. Нөхцөл байдлыг гартаа авч, хянах хүсэл тань давамгай байна. Хүслээ хазаарлахгүй бол бусдын өмнө тэнэг харагдах вий. Хэдийгээр та хүсээгүй байж болох ч хайртай хүндээ бүх санаа зовнил, бухимдлаа илэрхийлэх нь хамгийн тустай. Ингэж байж тэр таныг сайн ойлгоно. Хайрттайгаа хамт байх нь ганцаараа байхаас илүү аюулгүй, тав тухтай байна. Санхүүгийн байдал сайжирч, бүх төлбөр тооцоогоо барагдуулах төлөвтэй байна.
-Үхэр-
Урт хугацааны зорилгодоо анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай долоо хоног. Одоо хүссэнээрээ алс хэтийг харж чадахгүй байж болох ч нөхцөл байдлыг аль боломжоороо урьдчилан дүгнэх цаг өөртөө гаргаваас хожим ашигтай. Замаасаа хазайгаад явчихгүйн тулд урт хугацааны төлөвлөгөөгөө бичээрэй. Таны хичээл зүтгэлийг удирдлагууд тань үнэлнэ. Ажлын талбарт үнэн бай. Өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд үнэнийг мушгин гуйвуулах шаардлага гарч магадгүй. Гэвч ингэснээр урт хугацаандаа таагүй үр дүнд хүрэх тул үнэнээрээ байхыг зөвлөе. Шинэ хайр дурлалын харилцаа эхлүүлэхэд тохиромжтой. Гэрлэх тухай ярихад эрт байгаа ч хамтдаа аз жаргалтай, сэтгэл хангалуун цаг хугацааг өнгөрөөгөөрэй. Үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийх, шинэ бизнес эхлүүлэх, хувьцаа худалдаж авахад тохиромжтой.
-Ихэр-
Завгүй амьдралаас түр завсарлага авч, оюун ухаан, бие бялдраа амраа. Бусадтай ярилцахдаа үг хэлээ сайтар цэнэ. Ямар нэгэн хачирхалтай эсвэл боломжгүй санаануудаар тэднийг айлгах хэрэггүй. Нэг дор хэлэх мэдээллийнхээ хэмжээг хязгаарлаарай. Таны ойрын хүмүүс ихэвчлэн консерватив үзэлтэнгүүд юм. Үргэлж дипломат бай. Гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөх нь стрессээс ангижрахад туслана. Хайртай хүнийхээ санал зөвлөгөөг нээлттэй бөгөөд уян хатан хүлээж ав. Гэр бүл, найз нөхдөд тань санхүүгийн тусламж хэрэг болж магадгүй. Энэ үед та тусламжийн гараа сунгахад бэлэн байгаарай. Ерөнхийдөө ойр дотныхондоо багагүй зарлага гаргах төлөвтэй байна. Хооллох зуршил болон сэтгэл санааны савлагаатай байдал тань эрүүл мэндэд эрсдэл учруулж магадгүй.
-Мэлхий-
Энэ долоо хоногт тэнүүчлэх хүсэл ердийнхөөсөө илүү их төрөх нь. Ойр зуур аялал зохион байгуулж санаагаа амрааж болох юм. Ажил мэргэжлийн тухайд оюун санаа тань үргэлж бодол дундаа төөрч байна. Маш олон цахим шуудан, ажилтай холбоотой дуудлага хүлээн авна. Стресст авталгүйгээр тэдгээрийг нэг нэгээр нь зохицуул. Хайртай хүнтэйгээ цагийг өнгөрөөх гайхалтай романтик санаануудыг бодож олно. Санхүүгийн зарцуулалтдаа хатуу хяналт тавихыг зөвлөе. Төсөв хуваарилсан бол түүнийгээ нарийн баримтал. Эрүүл мэндийн тухайд элдэв таагүй бодлоо толгойноосоо авч хаях нь хамгийн чухал. Уйтгарлах хэрэггүй. Иога, бясалгал хий. Эдгээр нь таныг төвлөрөхөд туслана. Тэвчээртэй байж, бусдыг ойлгосноор аливаа сорилтыг даван туулж чадна.
-Арслан-
Удаан хүлээсэн эрч хүч тань эцэстээ нэг юм ирэх нь. Тайван байдлаа хадгалж, хяналтыг гартаа ав. Цоо шинэ бэрхшээлүүд замд тань тулгарах ч энэ нь эсрэгээрээ танд дахин төрсөн мэт мэдрэмжийг бэлэглэх болно. Таны өөртөө итгэх итгэл гайхалтай өндөр байна. Хайртай хүн тань танд сэтгэл санааны дэмжлэг үзүүлнэ. Санхүүгийн байдлыг сайжруулах ашигтай боломжууд айсуй. Зарим зүйл сэтгэл санааны дарамт үүсгэх ч гэлээ та сэтгэл хангалуун байж чадна. Хэдэн жилдээ санхүүгийн томоохон давуу талыг мэдрүүлэх гэрээ хэлэлцээр хийж ч магадгүй юм. Эрч хүчтэй, идэвхтэй урт өдрүүдийн дараа бага зэрэг ядарч магадгүй. Ганц бие арслангийн ордныхон зүрх сэтгэлээ нээлттэй байлгаарай.
-Охин-
Ямар ч нөхцөлд эв найрамдлыг эрхэмлэж, тэнцвэрийг хадгалж чаддаг чадварынхаа хүчээр гайхалтай найзуудтай болно. Сүүлийн үед та бодит байдлаас холдож, хэт их алсыг мөрөөджээ. Энэ долоо хоног бол хөрсөн дээрээ буух цаг. Бодит байдлыг үл тоомсорлох нь таашаал авчирдаг байж болох ч эргээд төлөх төлөөс нь их юм. Мөрөөдөлдөө умбахын оронд бизнестээ санаа тавиарай. Хайртай хүнтэйгээ болзоо төлөвлөнө. Мөн хуучин найз нөхөдтэйгөө уулзаж, эрч хүч авна. Энэ долоо хоног багагүй зардалтай байх төлөвтэй байна. Ойр дотны хүмүүсээ баярлуулахын тулд болон өөрийн бие бялдартаа зориулж зарлага гаргана. Эрүүл мэндийн байдал сайн байна. Гэхдээ хангалттай ус уухыг зөвлөе.
-Жинлүүр-
Амьдралынхаа бүхий л талбарт тэнцвэрийг бий болгосноор та өсч хөгжиж чадна. Гэсэн хэдий ч хэт их үүрэг хариуцлагаар өөрийгөө дарахаас зайлсхий. Санхүүгээ ухаалгаар зохицуулж, алсын хараатай шийдвэр гаргаарай. Хугацаа хэтэрсэн зээл зэргээс болоод зардлаа танах шаардлага гарна. Мөн өөртөө анхаарал тавиж, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэ. Стрессээ эрүүл аргаар тайл. Хайр дурлалын шинэ харилцаанд нээлттэй байж, зүрх сэтгэлийн асуудлаар зөн совиндоо итгэхийг зөвлөж байна. Ажилдаа хэт их анхаарал хандуулаад хайртай хүмүүсээ орхигдуулж магадгүй. Гэхдээ энэ нь харилцаанд төдийлөн сөргөөр нөлөөлөхгүй. Сэтгэл хөдлөлийн тэнцвэргүй байдлаас болж тайван бус байж магадгүй. Огцом сэтгэл хөдлөлөө хянахгүй бол сөрөг үр дагавартай.
-Хилэнц-
Та өдөр тутамдаа дур булаам, өөртөө итгэх итгэлтэй явдаг хүн юм. Гэхдээ энэ долоо хоногт эдгээр шинж чанар тань улам товойн тодорно. Гэхдээ өөрийгөө хэт тахин шүтэхээс зайлсхий. Өөрийн чадвараа ашиглан эргэн тойрныхоо хүмүүст эерэг уур амьсгалыг түгээ, тэднийг чиглүүл, идэвхжүүл. Бусдад таалагдах гэж биеэ авч явах хэрэггүй. Үнэн бай. Хайртай хүн тань энэ долоо хоногт онцгой анхаарал халамжтай байна. Найз нөхдийнхөө онцгой баярт мөчийг хуваалцана. Энэ долоо хоногт санхүүгийн байдал үлбэгэр сул байна. Томоохон ашиг олох магадлал бага. Ашигтай шийдвэр гаргах чадвар сул байна. Эрүүл мэндийн байдал сайн. Эрүүл бөгөөд илүү нарийн зохион байгуулалттай амьдралын хэв маягийг өөртөө хэвшүүлээрэй. Ингэснээр бусад аар саар асуудлаа даван туулж чадна.
-Нум-
Энэ долоо хоногт юм л бол сэтгэлээр унаж, хямрах гээд байх магадлалтай. Өөртөө болон бусдад сайхан сэтгэлээр анхаарал халамж тавьснаар нөхцөл байдал харьцангуй дээрдэнэ. Ажлын талбарт чухал шинэ хамтрагчтай болно. Хайж байсан маш том дэмжлэгээ та олжээ. Томоохон зорилго тавиад зүтгэвэл та хоёр хамтдаа ид шидийг бүтээх боломжтой. Таны ааш зан учир нь олдохгүй байгаа тул хайртай хүнээ хажиглах хандлагатай байна. Хамт байгаа ч тусдаа байхыг хүснэ. Гэхдээ аз болж хайртай хүн тань таны сэтгэл санааг ойлгож хүлээж авна. Хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө эрсдэлээ сайтар тооцоол. Санамсаргүйгээр мөнгө үрчихээд алдагдал хүлээх магадлалтай байна. Эрүүл мэнд гайхалтай сайн байна. Дасгал хөдөлгөөн, тэжээллэг хоолоор эрч хүчээ нэмээрэй.
-Матар-
Эрэл хайгуул бол таны амжилтад хүрэх түлхүүр. Төрөлхийн сониуч зангаа улам хөгжүүл. Сониуч зангаа дарангуйлахын оронд зөв чиглэл рүү нь явуул. Хүний бүдүүлэг хэл амны бай болж магадгүй. Тэр хүн зүгээр л таныг ямар нэг байдлаар удирдахыг оролдож байж мэднэ. Хохирогч болохоос зайлсхийж, өөрийн байр сууриндаа бат зогсоорой. Өдөр тутмын галзуурмаар хэв маягаас зугтмаар байвал хайртай хүнтэйгээ ойрхон зугаал. Гэр бүл, найз нөхөддөө багагүй мөнгө зарцуулна. Гэхдээ орлогын найдвартай урсгал танд байгаа тул энэ нь таны төсөвт тэгтлээ муугаар нөлөөлөхгүй. Аливаа зүйлийг эерэгээр харж чадвал хүнд хэцүү үеийг даван туулж чадна. Таныг аз жаргалтай болгох шинэ харилцаа тогтоож магадгүй. Найзынхаа дэмжлэгтэйгээр дасгал хийж эхэлнэ.
-Хумх-
Та тогтвортой байдлыг эрхэмлэдэг хүн юм. Гэхдээ таныг сорих гэнэтийн боломж гарч ирвэл бүү цочирдоорой. Харин оронд нь сорилтыг хүлээн зөвшөөрч, өөрийгөө өөрчлөөд үз. Долоо хоногийн эхээр цагийг дэмий үрэхээс зайлсхий. Цагаа ухаалгаар төлөвлөж чадвал сүүлд нь ажил овоорч зовоохгүй. Мэдэхгүй чадахгүйн зовлонгоос болоод ажлаа амжилттай дуусгаж чадахгүйд хүрч мэдэх юм. Хайртай хүн тань танаас цаг хугацаа, анхаарал халамж шаардаж байна. Тиймээс хувь, хувьсгалын амьдралаа зохицуулж сураарай. Тэвчээргүй зангаасаа болоод зарим зүйлд хэт нухацтай хандаж магадгүй. Орлогын шинэ эх үүсвэртэй болж магадгүй. Өдөр тутмын завгүй хэмнэлээсээ багахан ч болов завсарлага авч иога, бясалгал гэх мэтээр хичээллээрэй.
-Загас-
Энэ долоо хоногт хүсэл тэмүүллийнхээ цаад шалтгааныг эргэцүүлэн бодоорой. Тэмдэглэл хөтөлсөн ч болно. Хэрвээ та манлайлахыг хүсдэг бол санаачлагыг гартаа авч, чадвараа харуул. Ажил дээрээ мэдэхгүй чадахгүй зүйл гарвал бусдаас тусламж хүс. Өөрөө нухах гэсээр цаг алдаж мэднэ. Шийдэл гэдэг таны төсөөлж байснаас хамаагүй хялбар шүү. Хайртай хүнтэйгээ хөгжилтэй, романтик долоо хоногийг өнгөрүүлнэ. Хайртай хүн тань эрхлэхийг хүсч байна. Хожим томоохон ашиг өгөх хөрөнгө оруулалтын суурийг тавих боломж гарч ирнэ. Гэхдээ танд атаархагсад саад болж магадгүй тул аливаа шинэ бизнест хөл тавихдаа болгоомжил. Сөрөг бодлууд тань эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Өөдрөг, урам зориг өгсөн яриа илтгэл сонсож эрч хүчээ цэнэглээрэй.