Цаасан хүүхэлдэйн театр буюу цаасан хайчилбарын театр гэж нэрлэгддэг цаасан театр нь бяцхан тайзан дээр цаасан хүүхэлдэй эсвэл хайчилбар ашиглан түүх өгүүлэхийг хэлнэ.
Цаасан театрын гарал үүслийг эртний Хятадад "pi ying xi" гэж үздэг. Үүнийг сүүдрийн теаmр ч гэх нь бий. Хожим нь Япон болон Азийн бусад хэсэгт тархаж, өөр өөр хэв маяг, хэлбэрт шилжсэн байна. 18-19-р зуунд Европт цаасан театрын алдар нэр дээд цэгтээ хүрсэн. Энэ нь хүүхэд, насанд хүрэгчдийн аль алиных нь зугаа цэнгэлийн түгээмэл хэлбэр байжээ.
Цаасан театрын харагдах байдлаар нь үндсэн хоёр хэлбэрт хуваах боломжтой. Нэг нь сүүдрийн нөгөө нь цаас ашигласан өнгөлөг ил тоглолттой гэж. Орчинд үед аль аль нь дангаар мөн хосолмол байдлаар оршин байгаа билээ.
Цаас эсвэл картоноор хийж хөдөлгөөнт үе мөчтэй байдаг. Түүнчлэн өнгөлөг хувцас, дагалдах хэрэгслээр чимэглэх нь бий. Цаасаар урласан хүүхэлдэй, дүрснүүдээ саваа эсвэл утсаар удирддаг. Тэд хүүхэлдэйний үйлдэл, дохио зангааг сайтар хянаж, хөдөлгөөнийг удирдана.
Цаасан театрын тоглолтууд нь ихэвчлэн ардын уламжлалт үлгэр, домог эсвэл алдартай жүжгийг дүрсэлсэн байдаг. Тоглолтын богино хугацаанд үзүүлэх үүднээс өгүүллэгүүд нь ихэвчлэн хураангуй, хялбарчлагдсан байдаг. Тайзууд нь ихэвчлэн жижиг, зөөврийн байх бөгөөд ихэвчлэн модоор хийгдсэн байдаг. Эсвэл арын дэвсгэр ашигладаг.
Цаасан театрын хамгийн алдартай уламжлалуудын нэг бол Японы Камишибай юм. Энэ нь тайзны үүрэг гүйцэтгэдэг модон хүрээ дотор байрлуулсан жижиг зурагтай картуудыг ашиглах явдал юм. Үлгэрч картуудыг гулсуулж, зургуудыг дэлгэж, түүхийг өгүүлдэг.
Өнөөдөр цаасан театрыг цөөн тооны сонирхогчид, уран бүтээлчид өв уламжлуулан авч явж байна. Уламжлалт хүүхэлдэйн урлагийн гоо үзэсгэлэн, ур чадварыг хадгалсан театрын илэрхийлэлийн өвөрмөц, сэтгэл татам хэлбэр хэвээр байгаа билээ.
Эх сурвалж: Bee Theatre Mongolia