Монгол, Солонгос балетын уран бүтээлчдийн хамтарсан "Ла Ла Ланд" медиа арт бүжгэн жүжгийг өнөө орой 21 цагт Сүхбаатарын талбайд тоглох гэж байна.
Монгол, Солонгосын уран бүтээлчид хамтарсан медиа арт бүжгэн жүжгийг 2022 оноос тоглож эхэлсэн билээ. Энэ удаагийн тоглолт Монгол орныг гадаадад сурталчлах "Welcome to Mongolia" зуны хөтөлбөрийн хүрээнд зохиогдож буй.
Тус бүжгэн жүжгийн ерөнхий найруулагчаар "Элит балет" компанийн ерөнхий захирал Ц.Цолмонбуд ажиллажээ.