Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2017 оноос хойш жил бүрийн есдүгээр сарын 1-нийг “Эх хэлний өдөр” болгон тэмдэглэж ирсэн билээ. Чингис хаан Үндэсний музейгээс энэ жилийн “Эх хэлний өдөр”-т зориулан Монгол бичгээр бичигдсэн гэрэлт хөшөөдийн тухай сэдэвчилсэн тайлбарт аялал зохион байгуулж байна.
Монгол бичгээр бичигдсэн гэрэлт хөшөөд:
- Чингисийн чулууны бичиг
- Мөнх хааны гэрэлт хөшөө
- Хэсэг байшингийн гэрэлт хөшөө
- Хутагт хааны бичээс
- Цогт хунтайжийн Дуутын хадны бичээс
Тус аялалыг Чингис хаан Үндэсний музейн тавдугаар давхарт “Их Монгол улсын танхим”, долдугаар давхарт “Чингис хааны угсааны хаад, язгууртны танхим”-д зохион байгуулж буй. Сэдэвчилсэн тайлбарт аялал есдүгээр сарын 01-07-ны өдрүүдэд 10:00, 15:00 цагаас монгол хэлээр, 14:00 цагаас англи хэлээр тус бүр 60 минут үргэлжлэх аж. Энэхүү аялалыг сонирхон ирсэн хэн бүхэн үнэ төлбөргүй үзэх боломжтой.