Гиннесийн дээд амжилтыг эвдэгч, олон нийтийн сүлжээний одод хамтран нэг минутын дотор хамгийн олон тэврэлт хийсэн дэлхийн дээд амжилтыг эвдсэн байна. Тодруулбал, өдгөө 250 гаруй Гиннесийн дээд амжилтыг эвдсэн Дэвид Раш, өөрийн гэсэн 30 удаагийн дээд амжилтын эзэн болсон YouTube болон TikTok-ын од Жош Хортон нар Лос Анжелес хотод хамтдаа дээд амжилт тогтоохоор оролдсон амжилттай болжээ.
Тэд нэг минутын дотор хамгийн олон тэврэлт хийсэн рекордыг хосоороо авахаар шийдсэн нь энэ юм. Өмнөх амжилтыг эзэмшиж байгаа хүмүүст тэврэлт болгоныхоо дараа гараа заавал доош буулгасан байх шаардлага тавьдаг байсан. Харин энэ удаад уг шаардлага зөөлөрсөн нь 153 оноо авч дээд амжилт тогтоох үндэс болсон хэмээн залуус ярив.
Раш, Хортон нар нэг минутын дотор 163 удаа тэврэлдсэн гэж хэлсэн ч удаашруулж буй бичлэгээс нягталж үзсэнийхээ дараа эцсийн байдлаар 153 гэсэн тооллогыг бүртгэл хөтлөгч байгууллагад хүргүүлсэн аж.
Л.Сайнаа