Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, СУИС-ийн Дүрслэх урлагийн академийн ахмад багш, хүндэт профессор, зураач С.Сэрээтэрийн Дагвадорж болон түүний хүү Уран бүтээлч Д.Дөлгөөн нарын хамтарсан "АЛТАН ОГТЛОЛ" уран бүтээлийн үзэсгэлэн өчигдөр дэлгэгдлээ. Тус үзэсгэлэн есдүгээр сарын 10-ныг хүртэл Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд болох юм. Аав хүүгийн хамтарсан энэхүү үзэсгэлэнгийн уур амьсгал, өнгө төрхийг илтгэсэн зарим зургаас сонирхуулан хүргэж байна.
Гэрэл зургийг: Бямба-Очир