Америкийн хамгийн алслагдсан, бартаатай зам холын явган аялал хийнэ гэдэг хэн хүний давдаг даваа ч биш юм. Гэвч Олен, Дана нар бага насны таван хүүхдээ дагуулаад АНУ-ын түүхэн дэх хамгийн холын аялалд гарчээ.
Тэд Жоржиа, Мэйн мужуудын хооронд бараг 2200 миль (3,540 км) үргэлжилдэг Аппалачийн зам болон Нью Мексикээс Канадын хил хүртэл Монтана мужаар үргэлжилсэн 3,028 миль (4,873 км) тивийн хуваагдлын замуудыг явганаар туулсан байна.
44 настай Дана, Олен Неттебург нар 14 настай Лайол, 12 настай Зэйн, 10 настай Аддисон, долоон настай Арц, хоёр Пайпер гэсэн таван хүүхэдтэй. Тэд гурав дахь буюу сүүлийн замдаа орж байгаа. АНУ-д алдартай энэхүү аяллын гурвалсан титэм нь бараг 8000 миль (ойролцоогоор 12,900 км) урт үргэлжилдэг.
Одоогийн байдлаар Мексикийн хилээс Калифорниа, Орегон, Вашингтоныг дамжин Канад хүртэл үргэлжилсэн 2653 миль (4270 км) зам болох Номхон далайн сүлд замын дундуур явж байгаа Неттебургийнхон эдгээр гайхалтай замуудыг алхаж чадсандаа туйлын их баяртай байгаа ажээ. "Бид олон хүн үүнийг хийж чадахгүй гэдгийг ойлгож байна. Хүмүүст цаг хугацаа, эсвэл мөнгө нь байхгүй байгаа байх" гэж Дана CNN Travel-д ярьжээ.
Дана, Олен нар хоёулаа эмч мэргэжилтэй бөгөөд 2003 онд анагаахын сургуульд танилцаж, гурван жилийн дараа гэрлэсэн. 2010 онд хосууд Африкийн хойд хэсэгт орших далайд гарцгүй Чад руу нүүсэн ч АНУ-д төрсөн хүүхдүүдээ төрүүлжээ. Хосууд гэрлэснийхээ дараа Канадын хадан ууланд зочлох зэрэг олон жилийн турш үүргэвчтэй хэд хэдэн аялал хийж байсан туршлагатай. Тэдний амьдрал тэр чигтээ аялал.
Л.Сайнаа