Олон улсын уралдаануудад үзүүлсэн амжилтдаа үндэслэн АНУ-ын Жоржиа мужийн Атланта хотын Балетын театрын бүжигчнээр ажиллахаар болсон балетчин Ө.Мөнхжингийн тухай найман баримтыг хүргэж байна.
БАРИМТ 1
Өлзийжаргал овогтой Мөнхжин нь 2000 оны гуравдугаар сарын 22-нд төрсөн.
БАРИМТ 2
Найман настайдаа спортын гимнастикаар хичээллэж эхэлсэн.
БАРИМТ 3
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины тэтгэлгээр Пермь хотын Бүжгийн урлагийн сургуульд найман жил суралцаж төгссөн.
БАРИМТ 4
2022 онд 4 жил тутам зохион байгуулагддаг Олон улсын балетын XIV уралдааны “Дипломант” болж, Монголын балетчидын ур чадварыг дэлхийн тавцанд цуурайтуулсан.
Олон Улсын Балетчидын “USAIBC” тэмцээнд ахлах насны эрэгтэй бүжигчдийн ангилалд шилдэг дөрвийн нэгээр шалгарсан билээ.
БАРИМТ 5
2017 онд БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдсан “IBCC 2017” тэмцээнээс тусгай байр, 2019 онд ОХУ-ын Улаан-Үд хотод зохион байгуулагдсан “Российско-Японский Евразийский конкурс артистов балета” тэмцээнээс мөнгөн медаль тус тус хүртсэн.
БАРИМТ 6
2018 оноос хойш УДБЕТ-д ажиллаж байгаа юм. Мөнхжин нь УДБЭТ-д ажиллаж эхлээд “Хунт нуур”,”Щелкунчик”,”Жизель” зэрэг балетад дүр бүтээсэн.
БАРИМТ 7
АНУ-ын “Атланта” балет компанид ажиллах орон орны зургаан балетчны нэг.
БАРИМТ 8
"-Бүжиглэж байхдаа л... “Энэ миний хийх ёстой зүйл яг мөн гэж мэдэрдэг" хэмээн ublife сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ.