Нийтийн дууны салбарт хүч түрэн гарч ирж буй хос дуучин, СТА Б.Сэрсэндэмид, СТА Б.Отгончимэг нар хамтран “Маргаашийн тухай” тоглолтоо толилуулах гэж байна. Тоглолт есдүгээр сарын 15-нд 19:00 цагаас UB Palace-ын концертын их танхимд болох юм.
Өвөрхангай аймгийн харьяат дуучин, бүжигчин Баясгалангийн Сэрсэндэмид, Увс аймгийн харьяат дуучин, сэтгүүлч Бүргэдийн Отгончимэг нар 2019 оноос хамтарсан уран бүтээл хийж эхэлжээ. Тэд ийнхүү дөрвөн жилийн хугацаанд 20 гаруй дууг хамтран дуулсан байна. Анхны хамтарсан уран бүтээл “Чи бидэн хоёр” дууныхаа нэртэй цомгоо гаргаж, тоглолтын тасалбар авсан хүн бүрд цомгоо дагалдуулан өгөх аж. Уг цомогт "Чи бидэн хоёр", "Учралын дуу", "Миний сайхан найзууд" гэх мэт 13 дуу багтжээ.
"Маргаашийн тухай" тоглолт урилгаар,
- МУГЖ Ц.Өлзий-орших
- МУГЖ, эстрадын дуучин Ж.Уранчимэг
- МУУГЗ, хөгжмийн зохиолч Б.Магсаржав
- МУСТА, дуучин, жүжигчин П.Хатанбаатар
- МУСТА, гитарчин Б.Цацрал
- МУСТА Н.Шүрэнцэцэг
- МУСТА, поп дуучин Бобо
- “Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг оролцогч П.Хан-Уул нар оролцоно.
Сонирхуулахад, дуучин Б.Отгончимэг нь сэтгүүлч мэргэжилтэй, мэргэжлээрээ тасралтгүй ажиллаад 17 жил болж буй. Тэрбээр багаас дуулах сонирхол, авьяастай байсан тул мэргэжлээрээ ажиллахын сацуу СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид элсэн орж МУГЖ Ц.Ерөө багшийн удирдлагад сурч төгсжээ.
Сэтгэгдэл (3)