Энэ долоо хоногт "Дэлхийн Усны Долоо хоног" тохиож байна. Энэ долоо хоногийг наймдугаар сарын 20-24 өдрүүдэд “Өөрчлөлтийг дусал дуслаар: Усаа хамгаалахад инновацлаг шийдлүүдийг нэвтрүүлье” уриатайгаар тэмдэглэж байна.
Стокгольм хотод 1991 оноос хойш "Стокгольмын усны шагнал"-ыг устай холбоотой шинэ ололт амжилт гаргасан хүмүүсд гардуулсаар ирсэн байна.
Хүн бүрийг баталгаат ундны ус, эрүүл ахуйн үйлчилгээ, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлж орчин үеийн инновац шингэсэн шийдлүүдийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын оролцоо чухал билээ.
Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв