Өнгөрөгч лхагва гарагт Москва хотоос баруун хойд зүгт сүйрсэн нисэх онгоцонд хөлсний "Вагнер" бүлэглэлийн ахлагч Евгений Пригожин байсан гэж Оросын Холбооны агаарын тээврийн агентлаг мэдээлэв. Пригожин Оросын цэргийн удирдлагын эсрэг бослого гаргаснаас хойш хэдэн сарын дараа энэхүү үйл явдал боллоо.
Пригожин болон түүний дайчдыг Беларусь руу нүүлгэн шилжүүлэхийг шаардсан хэлэлцээрээр бослогыг зогсоосон. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден онгоцны ослын ард Ерөнхийлөгч Владимир Путин байсан байж магадгүй гэж үзэж, “Би юу болсныг мэдэхгүй, гэхдээ л гайхаж байна" гэжээ.
Үүний зэрэгцээ ОХУ-ын тал хилийн Белгород мужид Украины нисгэгчгүй онгоц халдлага үйлдэж гурван хүн амиа алдсан гэж мэдэгдэлдээ дурджээ. Ямартай ч хэрэг явдал нэг талдаа шийдэгдэх нь мэдээж. Гэвч ОХУ-ын тал уг үйл явдлыг зүгээр л нэг онгоцны осол хэмээгээд буй. Харин АНУ тэргүүтэй зарим улсууд үүний ард өс хонзонгийн сэдэл байсан гэж үзсээр байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (4)