Худалдаа, хөгжлийн банк нь Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк (IBEC)-тай хамтран зам тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж буй харилцагчийн ачааны вагоны импортын төслийг амжилттай санхүүжүүллээ.
Санхүүжилтийн хүрээнд Монгол Улсын гадаад худалдаа, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор нийт 12.4 сая еврогийн үнийн дүн бүхий ачааны вагонуудыг Казахстан болон Эстони улсын нийлүүлэгчдээс худалдан авсан юм.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр ХХБ нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын экспортыг нэмэгдүүлэх, ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг дэмжин ажиллав.
ХХБ нь зам тээвэр, гадаад худалдаа, барилга угсралт, харилцаа холбоо, уул уурхай, аж үйлдвэр зэрэг төрөл бүрийн салбарт богино болон урт хугацаат санхүүжилт олгох замаар харилцагчдынхаа бизнесийн үйл ажиллагааг дэмжин Монгол улсын гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэн ажилласаар байна.
ХӨГЖИЛД ХАМТДАА
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК