Мехта бол сүүлийн үед эрэлт ихтэй байгаа цахилгаан скутер үйлдвэрлэгч Ather Energy компанийн 33 настай гүйцэтгэх захирал юм. Тэрбээр "Манай үйлдвэр цахилгаан хоёр дугуйтын үйлдвэрлэлийг солиоруулж байна" гэв.
Гурван жилийн өмнө тус компани сард 200 орчим ширхэг борлуулдаг байсан бол одоо энэ тоо хаданд гарчээ. Улмаар тус компанийн орлого огцом өсжээ. Энэтхэг улс 2030 он гэхэд 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай аж үйлдвэр болох хувийн автомашины асар том зах зээлээ цахилгаанжуулж байгаа нь үүний адил ирээдүй хүлээж байгаа юм. Дэлхийн хамгийн олон хүн амтай улсын хувьд хоёр болон гурван дугуйт тээврийн хэрэгсэлд гол анхаарал хандуулж байгаа.
Шинэ Дели эсвэл Бангалор хотын гудамжаар алхах нь үүний хангалттай том нотолгоо юм. Мянган доллараас бага үнээр зарагддаг цахилгаан мопедууд одоо түгжрэл ихтэй замыг хөнгөвчилж буй. Цахилгаан тээврийн хэрэгслинй гол давуу тал нь агаарын бохирдлын эсрэг хамгийн үр дүнтэй.
Л.Сайнаа